АНУ-ын Харилцаа холбооны хорооноос Пуерто Рикод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Google-ийн Loon төслийг нэвтрүүлэхийг зөвшөөрлөө.
Энэхүү төсөл нь Мариа хар салхинаас болж дэд бүтэц нь ноцтой сүйдсэн Пуерто Рикод утасны сүлжээг идэвхжүүлж чадах бөгөөд одоо хүртэл арлын 82 хувь нь ямар ч сүлжээгүй байгаа аж.
Харилцаа холбооны хорооны тэргүүн Ажит Пай “Бид арлын харилцаа холбоог сэргээхийн тулд бүхнийг хийнэ. Эхний алхам нь Loon төсөл болж байна” гэжээ.
Loon төхөөрөмж нь сүлжээний цамхагтай ижил бөгөөд хийн бөмбөлөг нь 18-20 км өндөрт гаргах чадалтай. Системийг амжилттай туршсан бөгөөд энэ оны эхээр Перугийн үерт автсан бүс нутагт сүлжээ оруулахад ашиглажээ.
Эх сурвалж: CNN