“Бид чадна” ТББ-аас санаачилсан “Сайн дурын хөтөлбөр”-т оюутан залуус нэгдэж, дөрвөн сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст тустай ажлуудыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн уг хөтөлбөрт 18 оюутан оролцож, хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлын сургалт, манлайлагч нарын уулзалт, төсөл хэрхэн бичих, цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ зэрэг сургалтуудад хамрагдаж, англи хэл дээрх кино, мэтгэлцээн, илтгэлийн уралдаанд оролцож манлайллын хөтөлбөрт оролцож байгаа юм.
Сайн дурын ажил хийдэг залуусын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгтэй зүйл хийхийг эрмэлзэж байдаг залуус байдаг ч тэдэнд зориулсан байнгын тогтсон үйл ажиллагаа хөтөлбөр байдаггүй учир хэдэн өдөр эсвэл нэг удаагийн үйл ажиллагаан дээр тусалж дэмжин үүнээс хэтрэхгүй зогсоход хүрдэг байна.
Тиймээс энэ удаагийн хөтөлбөрт хамрагдан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн www.bidchadna.mn цахим хуудсанд мэдээ, нийтлэл болон бичлэг оруулж, багаараа сайн дурын ажил хийх төсөл санаачлан зохион байгуулж, зохион байгуулагчдын зүгээс олгосон гарааны мөнгийг төсөл болгон үр дүнтэй ажлуудыг хийж байгаа юм.
Төсөлд оролцсон багуудын хийж буй ажлаас дурдвал,
1.Room 10
Саажилттай хүүхдийн 10-р цогцолбор цэцэрлэгийн барилга нь хуучирч муудсанаас барилгыг нь акталж өөр газрын хажууд байрлаж байгаа учир өрөөний хүрэлцээ муу, сургалт явуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа юм. Энэ төслийн багийнхан сургалтын өрөөг тохижуулж өгөх зорилготой ажиллаж байна.
2.Ярьдаг гэрлэн дохио
МУИС-“Машин оюуны лаборатори”-ын оюутан залуустай хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог хамтран хийж байна. Харааны бэрхшээлтэй явган зорчигч зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог солигдож буйг тэр болгон мэдэх боломжгүй аюултай нөхцөл байдал үүсдэг. Энэ үед дуут гэрлэн дохиог суурилуулснаар, ногоон гэрэл солигдох үед дохио дугарч зорчигч бусдын тусламжгүй, аюулгүй зам хөндлөн гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Туршилтын загварын дараагаар тэд энэхүү гэрлэн дохионы тоо ширхгийг нэмэгдүүлэхээр ажиллах юм.
3.Үзээд алдах уу?
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд тулгамдаж буй саад бэрхшээлийг видео хэлбэрээр олны танил хүмүүсээр дамжуулан цахим хаяг болон медиа хэлбэрээр олон нийтэд хүргэж, нөлөөллийн ажлуудыг хийж байна. Тэр дундаа олны танил хүнтэй холбогдож, өдөрт тогтмол ордог 3-4 газраар тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн буюу тэргэнцэртэй иргэн болгон цөөн цагийг өнгөрүүлэх бөгөөд цуврал 5 видео хийх аж. Мөн бичлэгт оролцогч тэргэнцэртэй нэг өдрийг өнгөрөөхөд юу саад болж байгаа талаар ярих бөгөөд үүнийг хэрхэн сайжруулах талаар өөрийн байр суурийг нийгэмд хэлж, үйлчилгээний төвүүд болон төрийн байгууллагуудад дуу хоолойгоор нөлөөлөх зорилт тавьжээ.
Дараагийн сайн дурын хөтөлбөр энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр жилийн хугацаанд үргэлжилнэ.