Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 21, 26-нд ажил хаяхаар болсон.
Энэ мэдэгдлийнхээ дагуу өнөөдөр багш нар ажил хаяж байна. Тухайлбал, эцэг эхчүүдийн мэдээлж буйгаар 84, 115, 20, 114, 18, 23, 24, 13, 33, 32, 83, 77, 78, 53, 13, 44, 5, 106, 50, 83 зэрэг сургуулиудын хичээл орохгүй байгаа аж.
Багш нарын цалин нэмэх түр хорооны мэдээлж буйгаар өнөөдрийн хийж буй сануулах ажил хаялт улсын хэмжээнд өргөн далайцтай болж байгаа бөгөөд Засгийн газар энэ хугацаанд дорвитой алхам хийхгүй бол цаашид ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА гэдгээ мэдэгдэв.
"Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувь, цэцэрлэг 28 хувьтай байна. Улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл байна. Цаашид энэ тоо өснө" хэмээн "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ ярилаа.
Хөдөө орон нутагт ажил хаях асуудалтай холбоотой багш нарыг дарамтлах асуудал гарч байгаа гэв.