Хэн нэгний багадсан эсвэл өмсөхөө байсан хувцсыг дахин ашиглах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Стефани Миллер гэх бүсгүйн ухаалаг санааны үр дүнд охиндоо зуны даашинзууд авч өгөх хэчнээн их мөнгийг хэмнэснийг бид мэдэхгүй ч түүний энэ чадвар олныг гайхашруулаад байна.
Тэр бол дунд сургуулийн уран зургийн багш бөгөөд нөхөр нь түүний хүсэлтээр 50 ам.долларын оёдлын машин бэлэглэснээс бүх зүйл үүдэлтэй гэнэ. “Манайх нэг өрөө байранд амьдардаг, суугаад зургаа ч зурах зай талбайгүй, будгууд ч хурц үнэртэй, энэ бүх шалтгаан намайг зургаас холдуулж хүүхдээ л харах сонголттой болгосон нь нэг талаараа бухимдуулж бага зэрэг стресстэй байлаа” хэмээсэн юм. Харин оёдлын машин түүний бүтээлч чадварыг урамшуулаад зогсохгүй түүнийгээ дагаад бухимдлаас ч гарч чаджээ.
“Зул сарын баяраар нөхөртөө бэлэглэсэн бараг шинээрээ шахуу цамцыг тэр өмсөхгүй гээд овоолсон хувцас дундаа хийсэн байлаа. Бараг шинэ зүйлийг хаях гэлээ гэхэд харамсалтай нь тэр аль хэдийнэ агшсан байсан юм билээ л дээ. Би хаях гэж байгаа хувцаснуудаас нь хэдийг шилж аваад охиндоо даашинз хийж болох юм байна гэж анх бодсон” хэмээжээ.
Тэр нөхрийнхөө өмсдөггүй цамцаар өөртөө ч охиндоо ч даашинз, хувцас хийдэг бөгөөд гурван настай охин нь аавынхаа өмсдөг цамцыг ч “Би үүнийг даашинз болгоод өмсөж болох уу” гэж асуудаг гэнэ шүү. Аз болоход түүний найзууд, хөрш гээд тусч хүмүүс цамц хандивладаг болсон нь уран ээж Стефани даашинз хийх материалаар гачигдах зовлонгүй болжээ.