Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар явагдаж дууслаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай байснаар хүчин төгөлдөр болно. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 38 хувийн саналыг авч тэргүүлж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 31 хувийн санал авсан гэсэн мэдээг СЕХ-ноос ирүүллээ.
Нэр дэвшигчдийн хэн нь ч нийт санал өгсөн сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах юм.
Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.