Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд энэ зуны хаалтаа өчигдөр хийлээ. Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодрууллаа.
-Энэ зун Нийслэлийн хэмжээнд хэдэн зуслан үйл ажиллагаа явуулсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй нийт 35 зуслан байдаг. Энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлсэн. Ажлын хэсэг хяналт үнэлгээ, шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан 20 хүүхдийн зусланд үйл ажиллагааны зөвшөөрөл өгч 25432 хүүхдийг хамруулсан байна.
-Хүүхдийн зуслангийн хаалтын үеэр шилдэг байгууллагуудыг тодруулдаг. Энэ жил ямар шаардлагаар хэрхэн дүгнэсэн бэ?
-"Хүүхдэд ээлтэй зуслан болзолт уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх Ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг. Энэ удаад хүүхэд хөгжлийн шинэлэг хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлсэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулсан, гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсан зэрэг тус бүр гурван номинацид нэр дэвшүүлсэн байгаа. Эдгээр шалгуур үзүүлэлтээр "Мөрөөдөл", "Сансар", "Галакси" зуслангууд бусдыгаа манлайллаа.
Б.Ариунболор