gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тулгаж биш төлөвлөж шийдвэр гаргадаг Засагтай ч болоосой

А.Номин
Нийгэм
2025-02-26
1493
Twitter logo

Цагаан сар дөхөж, иргэд бэлтгэлээ базааж буй энэ үед Засгийн газар амралт сунгах эсэхийг баяр болохоос ердөө гурав хоногийн өмнө хэлэлцлээ. Тэр нь өнөөдөр. Шийдвэр гарлаа, гурав хоногийн дараа бид бүхэн уламжлалт Сар шинээ хийх нь.

Өмнө нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Энэ жил шинийн 1-ний өдөр тасарч байгаа тул шинийн 2, 3 буюу 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин шинийн 4 буюу 03 дугаар сарын 03-ний Даваа гаргаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн үргэлжилнэ” гэсэн мэдээлэл өгч байв.

Харин Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр зохицуулах асуудлыг хэлэлцэх бөгөөд долоо хоногийн хугацаанд 11-11 төвд нийт 257 иргэн санал гомдол гаргасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Сар шинийн амралтыг 3 хоног байгаасай гэсэн хүсэлт хүмүүст бий. Өргөн уудам нутагтай манай улсад ах дүү хамаатан саднаа гээд хөдөө хөлгийн жолоо залах иргэд олон байсан ч хоног хугацаанд шахагдан хойшлуулж, зарим нь бүр шинэлгээгээ цомхон болгосон нь ч дуулдав.

Баярын бэлтгэлээ нэгэнт базааж эхэлсэн иргэдэд Засгийн газрын хуралдаанаас гарах шийдвэр яаж нөлөөлөх бол.

Жишээ нь 65 насны гэр бүлийн төлөөлөл энэ жилийн баяр хоёр өдөр үргэлжлэхтэй холбоотойгоор тавгийн идээндээ ууц тавихаа больж, ирсэн зочдоо дайлах буузны тоогоо багасгасан гэнэ. Хэрэв амралт сунгавал нэмж юм бэлдэх шаардлагатай болно. Гэхдээ ажил ихтэй байдаг учраас цаг нь тулсан энэ үед бага зэрэг хүндрэлтэй байгааг хэлэв.

Айл өрх, иргэдийн хувьд энэ мэт жижиг, том хүндрэлүүд учирч болно. Гэхдээ томоохон байгууллагууд ч энэ шийдвэрийн нөлөөнд орно. Ажилтнуудынхаа ээлж, цагийн хуваарийг тооцоолон гаргах байгууллагууд хэрхэх вэ? Амралт сунгавал тооцоолоогүй зохицуулалтууд хийх болно. Гэхдээ гол асуудал олон хоног амрах эсэхдээ биш юм.

Сарын өмнө Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдээс шинийн 1 тасарч, Цагаан сарын баяр шинийн 2-ноос эхэлнэ гэсэн мэдээллийг өгч байсан. Харин Засгийн газар энэ асуудлаар сар гаруйн дараа хэлэлцлээ.

Засгийн газар 11-11 төвд 257 иргэн санал, гомдол гаргасныг үндэслэн шийдвэр гаргах гэж байна. Гэтэл энэ тоо нийт хүн амын хэдэн хувийг төлөөлөх вэ? Иргэдийн гомдолд үндэслэж шийдвэрээ эргэн харж байгаа нь зөв ч Үндэсний хэмжээний баяр, олон нийтийн амралтыг ингэж сүүлд биш эртнээс тодорхой болгож, тогтвортой зохицуулдаг байх нь төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой болов уу. 

Хамгийн чухал нь тулгаж биш, төлөвлөж шийдвэр гаргадаг байгаасай. 

Шийдвэрийг дагаж зохицуулалт хийх олон зүйл байдаг гэдгийг том зургаар нь гэж ярих дуртай Засгийн газрын гишүүд, тэдний зөвлөхүүд ойлгодог болоосой. 

Амьдралын олон асуудлыг харж чаддаг, түүндээ тохирсон шийдвэр гаргадаг улс төрчидтэй, шийдвэр гаргагчидтай болох цаг удахгүй ирээсэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан