Энэ жилийн Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхлэх талаар бид мэдээлж байсан.
Харин Азийн орнуудын хаврын баяр ирэх долоо хоногоос эхэлж буй бөгөөд манай улсын цагаан сарын баяр тэднээс ихэд хойно болж байна. Мөн цагаан сарын шинийн нэгэн тасарч, шинийн хоёронд золгох болоод буй.
Яагаад өдөр тасардаг, давхарддаг болон Азийн орнуудын зурхайн тооллоос бид зөрдөг талаар Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өгнө хэмээж байсан юм.
Тэгвэл ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Гавьяат багш, физикч Л.Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр гардуулан өгсөн юм. Өөрөөр хэлбэл,
Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулжээ. Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо монгол орны газар нутагт тохирсон, монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн нь дээр гардуулж өгсөн цаглавар гэсэн үг юм.
Ингэснээрээ цаашид ч Төгсбуянт зурхайг дагах нь баталгаажиж буй бөгөөд "Монгол грегорийн тооллын харьцуулсан хүснэгт"-ийг баримтална.
Энэ талаар физикч Л.Бямбажаргал хэлэхдээ, "Төрийн хэрэг хар зурхайгаар, түмэн олон шар зурхайгаар гэх Төгсбуянт зурхайн ёсыг дагаж ирсэн.
Монгол улс сэргээн мандаад, 1911 онд Богдын лүндэн гараад, төрийн хэрэг Төгсбуянт зурхайн ёсоор явж эхэлсэн. Энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр өдийг хүрч байгаа юм. Ер нь, төрийн хэрэгт бид билгийн тооллыг хэрэглэхээ больсон гэсэн үг.
Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн Төгсбуянт зурхайн дагуу гуравдугаар сарын 1-нд тоологдож байна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Төр засаг, МБШТөв-Гандантэгчэнлин хийд нэг ойлголттой буй.
Хуучин бол билгийн тооллыг хуульд оруулаагүй байсан юм. Одоо Хөдөлмөрийн тухайл хуульд орж, нийтээрээ амрах баяр ёслолын өдөр гэх мэт асуудлууд гараад байна. Тиймээс энэ асуудалд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай болсон.
Хэрэв шинийн 1-ний өдөр тасарвал хоёр хоногт нь амрах асуудал үүснэ. Эсвэл шинийн нэгэн хоёр өдөр давхардвал дөрвөн өдөр амрах асуудал үүсэх юм.
Тиймээс Цагаан сарын баяр хэдийд эхэлнэ, тэр өдрөөс гурван өдөр амрах тухай асуудал 2003 онд шийдэгдсэн.
Би бол шинээр юу ч хийгээгүй буюу архивт байсан эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд хадгалуулсан нь дээр юм. Ард түмэн асуувал Гандантэгчэнлин хийдийнхэн хараад хэлээд өгчих юм байна гэх агуулгатай үйл явдал өнөөдөр боллоо" гэв.
Тэгвэл шинийн нэгэн тасарсан тул шинийн 2-ны өдөр золгох талаар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш лам А.Батцэнгэл тайлбарлав.
Тэрбээр "Энэ жил гарцаагүй шинийн 2-ны өдөр золгоно. Өөрөөр хэлбэл, шинийн нэгэн тасарч байгаа нь дараа өдөр рүүгээ орж (шилжиж) байгаа юм байхгүй юу.
Төгсбуянт зурхайн ёсоор ирээдүйн 100 жилийн дотор гурван удаа цагаан сарын шинийн 1-ний өдөр тасрах юм билээ. Тиймээс үүнд ямар ч эргэлзэх шаардлага байхгүй гэсэн үг.
Төгсбуянтын зурхай бол сарны гүйдлийг дагадаг, сарны гүйдлийг тооцоолдог. Сар зарим үед хурдан, зарим үед удаан гүйдэг. Хурдан гүйсэн үед өдөр тасарч, удаан явсан үед давхардаад байгаа юм. Тиймээс энэ он цагийн тоолол одоо орчин үеийн астрономийн тооцоололтой харьцуулахад 100 мянган жилийн хугацаанд таардаг гэж үзэж байна.
Төгсбуянтын зурхай нь Монголын газар зүйн байрлалтай нийцэж байна. Жишээлбэл, одоо хаврын баяр болох гэж байна, гэхдээ ирэх 7 хоногт өвөл хүйтрэх гэж байна. Харин бусад улс орнуудад дулаарах хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь Монголын газар зүйн байрлалтай холбоотойгоор Төгсбуянтын зурхай нь илүү тохиромжтой болохыг харуулж байна. Мөн Монголчууд эрт дээр үеэс Төгсбуянтын зурхайг сонгож, одоо хүртэл дагаж мөрдсөөр ирсэн.
Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан 1911 оноос эхлээд Төгсбуянтын зурхайг албан ёсны он цагийн тооллоороо ашиглаж ирсэн. Энэ нь шинжлэх ухааны судалгаагаар ч батлагдсан юм. 2002-2003 онд шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар Төгсбуянтын тоолол Монголын газар зүйн байрлалтай нийцэж байгаа нь нотлогдсон.
Цагаан сар болон бусад үндэсний баярын тухайд, бид албан ёсоор амарч байгаа өдрүүдийн он цагийн тооллыг зөв тооцоолж гаргах хэрэгтэй. Чингис хааны төрсөн өдөр болон бусад баярын өдөр, Монголын уламжлалт тоолол нь шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр батлагдсан учраас аль аль нь хуульд нийцэж байна.
Шинийн нэгэн тасрах нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй биш. Энэ бол жам ёсны үзэгдэл бөгөөд бид энэхүү байгалийн үзэгдэлд эмзэглэх хэрэггүй. Шинийн нэгэн тасарсан нь ямар нэгэн асуудал үүсгэхгүй, энэ бол он цагийн тооллын дагуу байгалийн жам ёсны явц" гэлээ.