УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үг хэлсний дараа УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хүнд суртлыг бий болгодог албан тушаалтнуудаа солиогүй цагт, төрийн өмчийн компаниудад байгаа тонон дээрэмдэлтийг арилгаагүй цагт эрчим хүчний үнийг чөлөөлж болохгүй. Чойжилсүрэн сайд аа, Танд би “ЭХЯ-ны авлигажсан түшмэдүүд, төрийн өмчийн компаниудыг тонон дээрэмддэг нөхдүүдийг яаралтай солиод, үнийн өөрчлөлт хийгээрэй” гэж зөвлөсөн. Гэвч харамсалтай нь хийгээгүй.
Эрчим хүчний салбарт дэндүү их хэмжээний луйвар явагдаж байгаа. Жишээ нь, УБЦТС компанийн Баруун бүсийн захирал болгоод өгөөч ээ, 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм билээ шүү. Төрийн өмчийн компанид бараа бүтээгдэхүүн шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон байна. Нэг тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахаад, жаахан байж байгаад 200 саяын бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн гэж хулгайлаад, буцаагаад шахдаг юм билээ. Би нэлээд хөөцөлдөж байж 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн дулааны станцыг өргөтгөхөд зориулалтаар улсын төсөвт суулгуулсан.
Тэгсэн Н.Тавинбэх сайдын үед тэдний албан тушаалтнууд гурван “цүнхний” компанийг тендерт шалгаруулаад өнөөдөр Ховдын ард түмэн хохироод байна. Эрчим хүчний салбарт байгаа авлигажсан түшмэдүүдийн хулгай луйврын төлбөрийг Монголын ард түмэн төлж байна.
Сард 200 мянгыг төлдөг байсан жирийн иргэд цахилгааны үнийн нэмэгдлээр 800-900 мянган төгрөг төлдөг болсон. Тийм учраас Дотоод аудитаа соль, луйварчингуудаасаа сал. Тэгж байж цахилгааныг ард түмэндээ боломжийн үнээр өгөх ажлыг хий.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хардлагыг үгүйсгэхгүй, хүлээж авна. Гэхдээ тодорхой баримт гаргаж ирвэл хамтарч ажиллахад бид бэлэн байна. Хоёрдугаарт, Бид улирал бүрд дотоод аудит хийж байна. Үнийг жаахан өөрчлөх гэж оролдсон. Энэ бол нэмсэн зүйл биш, өртөгт нь ойртуулсан алхам байсан. Үнийг нэмснээр орлого 560 тэрбумаар нэмэгдсэн. Үүнийг юунд зарцуулснаа олон нийтэд тайлагнана.
Дулааны үнийг нэмэхээр төлөвлөсөн ч инфляцыг өдөөх эрсдэлтэй байгаа тул хойшлуулсан. УИХ-д хяналт шалгалт хийх эрх нь байгаа. Тодорхой баримт байвал хамтраад шалгахад бэлэн байна гэв.