Үй хуа-гийн алдарт “Амьдрахуй” тууж яруу найрагч М.Батбаярын орчуулгаар монгол уншигчдад хүрсэн бол “Орфей” театрын найруулагч М.Батболдын шийдлээр тайзны бүтээл болон үзэгчдэд хүрч байна. Уран зохиолын орчуулгаа жүжгийн зохиол болгон хөрвүүлэх ажлыг орчуулагч М.Батбаяр хариуцжээ.
Хүн гээч бодгаль амьдарч, оршин буй нийгэм, цаг үеийнхээ бүтээл агаад тэр үзэл суртлын хүрээнээс хаашаа ч гажиж давахгүй яг л жаазтай зураг адил. “Амьдрахуй” туужийн гол дүр залуу ноён Фу Гүй нэгэн насны амьдралд ахадсан зовлон зүдгүүр туулах ч амьдрах нь хүн болсны утга учир болохыг үзүүлдэг гайхалтай бүтээл.
“Орфей” театрын ээлжит нэг тэсрэлт найруулагч М.Батболдын шийдлээр амилсан Фу Гүй-д Гавьяат жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа тоглосныг бид сайн мэднэ. Жүжгийг өнгөрсөн намар нээх үед гол дүрд чиглэсэн шүүмжлэл өрнөсөн. Харин хаврын тоглолтод Фу Гүй-д Батаагаас өөр ямар жүжигчин тоглох гэж? итгэлтэй хэлмээр санагдав. Батаа "Фу Гүй-тэй хамт" өвөлжжээ.
Шюй овогт Фу Гүй-д эцэг өвгөдийн хураасан эд хөрөнгө, хараа үл хүрэх эзэмшил тариан талбай, олон өрөө тансаг байр... бүгд бий. Гэвч амьдрахуйн утга учир эд хөрөнгө биш. Амьдралын мөн чанарыг ухаараагүй цагт эд баялаг бол зугаа цэнгэлийн хэрэгсэл төдий. Тэгвэл ядуу хоосон ч гэр бүлийн дулаан хайр, ирээдүйн төлөө зүтгэл байхад амьдрал ямар өнгөлөг, сэтгэл ямар дүүрэн байж болдгийг баян тансаг, ядуу зүдүү хоёр туйлын эсрэгцэл, зөрчлөөр тайзнаа үзүүллээ. Жаргалд ташуурсан Фу Гүй ноёноос үгээгүй ядуу Фу Гүй болон хувирсан тэр дүрийн шилжилт, хувирлаар Батаа жүжигчний уран чадвараа харуулж, үзэгчдийг дагууллаа.
Анхаарал сарниулах элдэв чамин чимэггүй минимал тайзнаа үзэгчдийг зөвхөн зохиолд, жүжигчдэд чиглүүлж, дүрүүддээ уяж өгсөн нь найруулагчийн шийдэл. Хүний амь бол хийлсэн бөмбөлөг. Нэг амь тасрахад нэг бөмбөлгийн хий гарна. Хөрөнгө чинээтэй элэг бүтэн гэр бүл үгүйрэн хоорорч, хайртай хүмүүс нь цувран одсоор эцэст нь Фу Гүй ганцаар үлдэнэ.
Бага ноён Фу Гүй мөрийтэй тоглоомд донтон орон гэрээ мартаж, архи дарс, биеэ үнэлэгчидтэй өдөр хоногийг өнгөрүүлж, эцэст нь эцгийн голомт, амьдралын баталгаа болсон сүүлийн хөрөнгө эдлэн газраа мөрийд алдаж, үгээгүй ядуугийн зовлонг туулна. Фу Гүй бол сайн, мууг хослуулсан зөрчилтэй дүр. Яагаад сайн, мөн яагаад муу гэж үү?
Фу Гүй ноёны эцэг хөгшин ноёны дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран. Шюй овогтынхны хөлийн чимээ хотынхонд хүрэл зоосны жингэнэх дуу адил сонсогдох үлэмж баян. Хөгшин ноён эцгээс өвлөсөн 100 мү илүү газар, 50 өрөө байрыг үрж дундлан 50 мү, 20 өрөө болгосон бол гурав дахь үе болох Фу Гүй-н үед орох орон, гишгэх эзэмшил газаргүй болтлоо үгүйрэн хоосорно.
Тансаг орон байр, сүүлийн газраа мөрийд алдаж, Лүн эр шинэ эзэн болов. Эцэг нь хүүгээ тэнэг мунхаг гэж зэмлэн буруутгавч, мөрий бол мөрий гэдгийг сайн мэдэх тул үлдсэн хөрөнгөө Лүн эрд шилжүүлэн, удмынхаа тамгыг сүүлчийн удаа дарахдаа хөгшин ноён Лүн эрд хандаж “Чи сайхан байртай, эдлэн газртай боллоо гэж их баярлаж байгаа байх. Байр, эдлэн газар. Энэ бүхэн үйлийн үр юм шүү. Үйлийн үрийг чи бас эдлэх болж дээ” хэмээхэд үл тоосон царай гаргаж, хумсаа засан хайнгадуухан холхих Лүн эрд хүний хөрөнгө хоол болсонгүй.
Намын дарангуйлал, үзэл суртлын шуурганд хөрөнгө чинээтэй нь өртөн чичлэгдэж, Лүн эр ч мөрийд хожиж олсон өнөөх хөрөнгөө хураалгаад зогсохгүй, үзэн ядагдаж цаазлуулахын өмнө “Фу Гүй, би чиний өмнөөс эрлэг рүү явлаа” гэх сүүлчийн үгээ хэлнэ. Амар хялбараар олсон хөрөнгө хоол болж шингэхгүйн дээр эцэст нь амиа алдах шалтгаан болов. “Энэ их хөрөнгө бол үйлийн үр. Хөрөнгө эдэлсэн шигээ үйлийн үрийг ч чи эдлэх болж дээ” гэсэн үгийн тайллыг үзүүлсэн найруулагчийн шийдэл жүжгээс онцлох гол санааны нэг байв.
Фу Гүй сайн хүү байж, Шюй овогтын хөрөнгийг өсгөн арвижууллаа гэхэд эцэстээ хоол болохгүй, өөрийг нь дүүжлэх олс болох байсан нь жүжгийн зөрчил. Хүний амьдралд дагаж мөрдөх бэлэн жор гэж байдаггүй. Бүгд л өөрт оногдсон тавиланг зоргоороо, зоригоороо туулна. Унана босно, ухаарч сэхээрнэ. Эцэст нь чиний амьдарсныг нотлох гэрч үлдэх ёстой. Яаж амьдарсан нь чухал биш, амьд явах нь л чухал.
Гэр бүлийн халуун дулаан хайр, итгэл байгаа цагт үгүйрч, өлсөхийн зовлон өчүүхэн төдий болохыг Фу Гүй-н үнэнч эхнэр Жиа Жэн-ий дүрээр сургах аж. Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн дүрээр амилсан Жиа Жэн, “Амьдрал бидэнд хариултыг өгдөг гэж боддог байв. Үгүй юм байна. Яг үнэндээ амьдрал үргэлж биднээс асууж, бид хариулсаар ирж шүү дээ” гэсэн үгийг сулхан биетэй ядарч туйлдсан эмэгтэйн дүрээр өгүүлсэн нь бид анх удаа л амьдарч байна. Буруутаж болно оо, гэвч амьдрах итгэлээ л алдаж болохгүй хэмээн сануулах аж.
Ээдрээт амьдралыг туулж, эцэст нь ганцаараа үлдсэн Фу Гүй-д тулгарсан асуудал нь түүний амьдарсныг хэн гэрчлэх вэ гэдэг асуулт. Юу ч тохиолдсон амьдрах л хэрэгтэй, амьдарсны эцэст ухаарах, амьдарсныг чинь хэн нэгэн гэрчлэх ёстой гэсэн санааг базаж өгснөөр жүжиг төгсөнө.
Тайзны бүтээлийн зорилго юу юм бол, ер нь?. Алга ташилт уу, танхимаас гараад алхахад хөврөх бодлууд уу? Найруулагч М.Батболдын дэвшүүлэн тавьсан “Амьдрахуй” түүж авах санаа, сургамж болох өнцөг, гаргалгаа сайтай, сэтгэл дүүргэсэн бүтээл болжээ.
“Амьдрахуй” постдрамын жүжиг 4-р сарын 1, 2, 3-ны өдөр хаалтын тоглолтуудаа хийгээд, тайзнаас буух гэж байна. Та амжаад үзээрэй.