Хойд Солонгосын 11,000 орчим цэргээс Оросын баруун хэсгийн Курск мужид гурван сарын дотор 40 хувийн хохирол амссан байна хэмээн ВВС агентлаг мэдээлэв.
Тодруулбал, BBC агентлагт нэрээ нууцалсан албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр "Хойд Солонгосын 11000 орчим цэргийн 4000 нь дайнд амь үрэгдэгсэд" гэжээ. Үүнд амь үрэгдсэн, шархадсан, сураггүй алга болсон, олзлогдсон хүмүүс багтана.
Тус 1000 орчим цэрэг өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан гэж албаныхан мэдээлсэн байна. Одоогоор шархадсан цэргүүдийг хаана эмчилж байгаа нь тодорхойгүй байна. Уг мэдээлэл албан ёсоор батлагдвал Хойд Солонгосын хувьд маш том хохирол болох нь тодорхой гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський олзолсон Умард солонгос цэргүүдийг Орост хоригдож буй украин цэргүүдээр солилцоход бэлэн гэдгээ илэрхийлээд байв.
Хэрэв Ким Жон Ун Оросын талтай ярилцаж Украины цэргүүдийг эх оронд нь илгээх боломж үүсгэвэл өөрийнх нь цэргүүдийг буцааж өгөхөд бэлэн гэсэн юм.
Эх сурвалж: BBC