Өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр бид “УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн фэйсбүүк сурталчилгаа хуульд нийцэх үү?” нийтлэлээр гишүүний олон нийтийн сүлжээнд хийж буй бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа шууд дамжуулалт нь хуульд нийцэх эсэх, УИХ-ын гишүүн ийнхүү давхар аж ахуй эрхэлж болох эсэх тухай асуудлыг хөндсөн.
Тэгвэл, мөн энэ өдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн дээр дурдсан үйлдэл болон бусад асуудлын талаар арга хэмжээ авна уу гэх шаардлага бүхий ТГ-01/1293 дугаартай албан бичгийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хүргүүлсэн байна.
УИХ-ын Тамгын газраас ийнхүү иргэд, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж буй асуудлаар шуурхай ажиллаж, холбогдох байнгын хороонд хүсэлт, шаардлага хүргүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч тус тамгын газар арга хэмжээ авахдаа хэн нэгнийг онцолж ялгалгүй, алагчлалгүй хэрэгжүүлэх ёстой билээ.
Д.Энхтүвшин гишүүн твиттер буюу Х дэх хаягтаа 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр “Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ” гэж бичсэн.
Тухайлбал, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр эрхэлсэн ажил, албан тушаалтайгаа холбоотой олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээсэн хоёр нэр дэвшигч нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч (УЗ-ийн дарга) Д.Энхтүвшин нар билээ.
Тэд ч М.Нарантуяагийн нэгэн адил намын жасгаалтаар буюу МАН-ын жагсаалтаар гишүүн болсон тул давхар ажил, албан тушаал эрхлэх, аж ахуй эрхлэхтэй холбоотой УИХ-ын гишүүнд хамаарах хориглолт тэдэнд ч үйлчлэх юм.
Тэгвэл, өнөөдрийн байдлаар буюу 2024 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй сангийн мэдээлэлд харагдаж байгаагаар С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин нар нь хоёулаа сонгуулийн үеэр хэл ам дагуулсан тус албан тушаалуудад хэвээр байна.
Тухайлбал, С.Эрдэнэбат нь 1067273 регистрийн дугаартай “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо” байгууллагын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалд бүртгэлтэй хэвээр байна.
Д.Энхтүвшин нь 1000381 регистрийн дугаартай Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга албан тушаалд мөн л бүртгэлтэй хэвээрээ байна.
Энэ хоёр байгууллага нэг нь ажил, хөдөлмөр эрхэлж буй үйлдвэрлэлийн эвлэлийн гишүүдийн хөдөлмөрлөх эрхийг төр, захиргааны байгууллагын өмнө болон ажил олгогч нарын өмнө хамгаалах онцгой чухал чиг үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төрийн өмнө төлөөлөх чиг үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хоёул ажилтан, бизнес эрхлэгч нарын эрх ашгийг төлөөлөн төртэй харилцаж, төрөөс тэдний эрх ашгийг зөрчихөөс хамгаалах байгууллага байтал удирдлагууд нь өөрсдөө “төр” болчихсон.
Уг нь Д.Энхтүвшин гишүүн твиттер буюу Х дэх хаягтаа 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр “Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ” гэж бичсэн.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь мөн 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр ubn.mn сайтад “... МҮЭХ-нд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ...” гэж ярилцлага өгчээ.
Гэтэл, дээр дурдсанчлан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн дагуу энэ хоёр хүн хоёулаа тус тусын байгууллагадаа ерөнхийлөгчийн албан тушаалд бүртгэлтэй хэвээр байна.
Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөр тэдний бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс эхлэн тэд УИХ-ын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” – тай холбоотой үүргээ чанд хатуу дагаж мөрдөх ёстой билээ.
Өөрөөр хэлбэл, тангаргаа өргөж бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш дээр дурдсан албан тушаалуудаас чөлөөлөгдөх, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд хангалттай хугацаа байсан гэж харагдаж байна.
Гэтэл ийнхүү дээрх албан тушаалуудаас чөлөөлөгдөөгүй нь С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин нарыг УИХ-ын тухай хуулийн 44.1.10-т заасан “бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох”-ыг хориглосныг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй.
Цаашилбал, Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэсэн хориглолтыг ч мөн зөрчсөн шинжтэй байна.
Иймд, УИХ-ын Тамгын газар, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг гишүүнийг сонгогдсон нам, хүйс, эсвэл эрхэлж буй ажил, албан тушаал, аж ахуй зэргээр нь болон бусад шинжээр нь ялгаварлаж, алагчлахгүйгээр тус ТГ-01/1293 тоот албан бичигт заасан УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн арга хэмжээ авах шаардлагаа бүх гишүүдийг хамруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.