Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх судалгааг хийж байна.
Энэ хөтөлбөрт 130 мянга гаруй иргэд хамрагдсан. Арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн хүү 14-18% байна. Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар зээлийн хүүг хэрхэн шатлалтай бууруулах, УБ хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг хурдасгах, чөлөөлөгдсөн газар дээр хөгжүүлэх орон сууцжуулалтын төлөвлөгөө, хувилбарууд, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дутуу хийгдсэний улмаас гарж буй сөрөг үр дагавар зэргийг судалж эхэлжээ.
Ажлын хэсэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголбанк, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалтын үндэсний хороо, Банкны холбооны төлөөлөл багтсан юм.
Тэд дараах асуудлуудыг судлан ажиллаж байна:
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн зорилго, шалгуур үзүүлэлтийг сайжруулах
- Зээлийн хүртээмжтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх
- Хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээг шатлалтай болгох
- Хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэг болон гэр хорооллын бүс рүү чиглүүлэх
- Арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн шатлалтай хүүтэй бүтээгдэхүүн
- Гэр хорооллын дахин төлөвлөлт газар чөлөөлөлт, барилгажуулалтын төлөвлөгөө, хувилбар
- Барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах
- Амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлэх.
Банкны холбооны гүйцэтгэх захирал Г.Амар: Нийслэлийн хойд хэсэгт гэр хорооллын өрхүүд бий. Уг нь энэ хэсгээс хотыг бүхэлд нь харах боломжтой, өдөржин нар тусна гээд давуу талуудтай. Иймд хашаандаа байшин барих хүсэлтэй айл олон тул эрчим хүчний хэмнэлтэй, амины орон сууцыг олноор нь барих хэрэгтэй.
Мөн бүх айлд 6 хувийн зээл өгөлгүй, ялгаатай хүүтэй зээл өгөх нь зөв. Жишээ нь олон хүүхэдтэй айл, залуу гэр бүл, газраа чөлөөлсөн айл, хотын А бүсэд байр авах айлуудад өөр өөр хүүтэй зээл өгөх нь зөв.
Урт хугацаанд хадгаламж цуглуулсан айлд өөр зохицуулалт үйлчилж болно. Мөн Өмнөговь аймаг гэх мэт төсвийн орлого өндөртэй аймгуудад тусдаа журам үйлчилж болно.
Хашааны газраа чөлөөлсөн айлыг зээлийн урьдчилгаа болох 30 хувиас чөлөөлөх эсвэл урт хугацаанд хадгаламж цуглуулсан айлд өөр зохицуулалт үйлчилж болно. Мөн Өмнөговь аймаг гэх мэт төсвийн орлого өндөртэй аймгуудад тусдаа журам үйлчилж болно.
Банкнууд өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад ингэж зээлийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлээгүй вэ гэвэл энэ зээлийг эргүүлээд 20-30 жил хуваан төлдөг. Банкнуудад урт хугацааны эх үүсвэр дутмаг байдаг.
Банкууд ногоон зээл олгож эхэлсэн ч шошгожуулалтын асуудал бий. Банкнаас ногоон зээл авч, эрчим хүчний хэмнэлттэй байшин барилаа гэе. Тэр байшин эрчим хүчний хэмнэлттэйг хэн батлах вэ? Эрчим хүчний зохицуулах хороонд 70 аудитор ажилладаг. Тэд жилд 10 мянга орчим айлын дулаан алдагдлыг хэмждэг юм билээ.
Гэвч өгөгдлөө цуглуулаагүй тул гэр хорооллын нийт өрхийн хэдэн хувь нь дулаанаа алддаг гэр, байшинд амьдардгийг тогтоох төвөгтэй. Ямар багажаар дулаан алдагдлыг хэмжих вэ гэх мэт стандартуудыг шинэчлэх шаардлага ч бий.
Иргэд өөрсдөө гэр байшингаа дулаалахдаа 50 м2 байраа 3-5 сая төгрөгөөр дулаалдаг. Гэвч тэд мэргэжлийн хүмүүс биш тул алдаа гаргах нь бий. Харин барилгын компани 10 сая төгрөгөөр илүү чанартай гүйцэтгэдэг. Мөн дулаалгын зээлийг зарим банк жилийн 12 хувийн хүүтэй өгдөг. Гэтэл иргэд цалингийн зээлийг 10 хувийн хүүтэй аваад өөрсдөө дулаалдаг. Иймд дулаалах явцыг стандартчилах хэрэгтэй.
Засгийн газар шахмал түлшний үйлдвэрт татаас өгч, хямд үнээр нийлүүлдэг. Ийм нөхцөлд утаа буурахгүй. Харин цахилгаанаар, сэргээгдэх эрчим хүчээр гэрээ халаасан айлуудад л урамшуулал өгөх нь зөв.
Орон сууц худалдвал үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар төлдөг. Харин ногоон орон сууц барьж худалдвал энэ татвараас чөлөөлнө гэх мэт санхүүгийн хөшүүрэг ашиглавал үр дүнтэй. Учир нь зарим айл орон сууцанд орох зорилготой тул байраа дулаалдаггүй гэв.