ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Олон улсын худалдааны дайн, Трампын тарифтай холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээ авахыг сайд нарт Ерөнхий сайд үүрэг болгосон.
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Энэ утгаараа 21 аймаг болон нийслэлд ямар нэг төлбөр хураамж нэмэгдүүлэх, хууль дагуулж татвар нэмэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглож байна.
Цаашид УИХ-д өргөн мэдүүлэх хууль, тогтоомжуудыг дагалдуулан татвар, төлбөр, хураамж нэмдгийг зогсоох шийдвэр гаргасан. Манай улсы экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ Трампын тарифтай холбоотойгоор унаж байна. Тиймээс цаашид зарим төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтуудыг түр хугацаанд царцаах, хэрэглээгээ хумих бодлого хэрэгжүүлнэ.
Монголбанкнаас бодлогын хүүг 12 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх 9-р сард дулааны үнийг нэмэх болсонтой холбоотой инфяц өсөх учир урьтаж бодлогын хүүг нэмэгдүүлсэн гэж тайлбарласан. Өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрийг хойшлуулах үүрэг даалгаврыг ЗГ-аас холбогдох байгууллагууд өгч байна гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн /2025.03.12/ ээлжит хуралдаан 14.30 цагт эхэллээ. Хуралдаанаар:
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай
- Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай
- Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал болон дотоод борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төсөл
- Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай
- Төсвийн нөхцөл байдлын талаар
- “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах зарим арга хэмжээний талаар зэрэг 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.