Маргаан байхгүй GoPro хамгийн шилдэг нь. Гэхдээ зөвхөн камераар хязгаарлагддаг байсан тэд одоо дрон үйлдвэрлэж эхэллээ. Харин компанийг үүсгэн байгуулагч нь дрон гэхээс илүүтэйгээр дөрвөн сэнст нисдэг биет гэхийг илүүд үздэг.
DJI тэргүүтэй компаниудын дронууд бусдын камерыг ашигладаг цаг нэгэнт өнгөрч, камер үйлдвэрлэгчид өөрсдийн дронтой болох цаг ирсэн юм.
Тийм ч учраас өнгөрсөн жилээс GoPro өөрсдийн дроныг хөгжүүлж эхэлсэн бөгөөд эцсийн эцэст Karma хэмээх бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Цоо шинэ GoPro Hero 5 Black, Session загварын камеруудыг суурилуулан ашиглах энэ дрон авч явахад авсаархан, нисгэхэд хялбар аж.
Камер нь хүртэл ганц, хоёрхон товчлуур дараад ашиглаж болдог учраас нисдэг төхөөрөмжөө мөн ийм байдлаар загварчилжээ. Hero 4 Black, Silver камеруудыг ч суурилуулан ашиглаж болох энэ дронын худалдаанд гарах үнэ 799 ам. доллар.
Харин шинэ Hero 5-уудтай нь хамт худалдан авбал 999-1099 ам. доллар болох бөгөөд ирэх аравдугаар сарын 23-ны өдөр худалдаанд гарна.