2016 оны 8 сарын 21-ний өдөр Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын санд Нарлаг Улаанбаатар Ротари клуб болон Туул ротаракт клубын санаачлагаар "Хүүхдийн ном" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аяны нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү төслийн нээлтэд харааны бэрхшээлтэй хүүхэд багачууд, мөн Ротаригийн гишүүд хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирж, Нарлаг Улаанбаатар Ротари клуб (НУРК)-ын гишүүн Б.Аззаяа болон Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ("БХАН") сургагч багш Н.Батхүү нарын уншиж өгсөн НУРК, БХАН болон Монгол Контент ХХК-аас хамтран гаргаж буй Маамуу ном, БХАН-ийн төслөөс гаргасан хүүхдийн зохиолуудыг шимтэн сонсож, хөгжөөнт тоглоом тоглон, нэг өдрийг хөгжөөнтэй өнгөрүүлэв.
Олон улсын Ротаригийн 3450-р дүүрэг, 9 болон 10 дугаар бүсийн удирдлага төлөөлөл хүрэлцэн ирж, Нарлаг Улаанбаатар Ротари клуб, Туул ротаракт клубуудын барель болон сонсдог номуудыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бүтээх, улмаар хүүхдүүдийн ном унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ном уншихад тулгардаг саад бэрхшээлийг багасгах, тэднийг сурч боловсрон хөгжихөд туслах зорилготой төслүүдтэй танилцав.
Мөн энэ арга хэмжээнд Хонконгийн ”The I” ротаракт клубын 30 залуус ирж хүүхэд багачуудтай хөгжөөнт тоглоом тоглож ном, тоглоом, бэлэглэн төслийг дэмжин оролцжээ.
Энэхүү өдөрлөгт хүүхдийн ном бүтээгч Монгол Контент ХХК, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн төлөөллүүд хүрэлцэн ирж, өөрсдийн бүтээл болох “НОГУН” хүүхдийн эко цуврал, “Маамуу” хүүхдийн ном, хүүхдийн зурагт цуврал бүтээлүүд, Бумбардай цуврал комикийг /нийт 120 орчим ном/ Ротаричуудын хамт тус тус хандивлан Нарлаг УБ Ротари клуб болон Туул Ротаракт клубуудын "өөрийгөө давж бусдад туслах" сайхан сэтгэлийн уриалгыг хүлээн авч дэмжин ажиллав.