Засгийн газрын тэргүүн энэ сардаа багтан НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох үүрэг өгөөд байна. Энэ дагуу холбогдох хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаагаа Гааль, Татварын Мэдээллийн технологийн төвөөс мэдээллээ.
Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсны дараа иргэдийн буцаан олголтыг хийх боломжтой болох юм байна. Энэ оны I улирлын байдлаар НӨАТ-ын урамшууллын системд 352.1 мянган иргэн бүртгэгдэж, 6.2 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоолол гарсан байна. Одоогийн байдлаар нийт 9 удаагийн сугалааны тохирол явагдаж, 94 мянга 689 иргэн 3.8 тэрбум төгрөгийн урамшуулал хожоод байгаа аж.
Эдгээрээс 27 мянга 102 иргэний 986 сая төгрөгийн урамшууллыг олгосон гэж Гааль, Татварын Мэдээллийн технологийн төвөөс мэдээллээ. Мөн сарын өмнө болсон сугалааны тохирлоор 400 сая төгрөгийн супер шагнал хожсон азтан тодорсон юм. Улаанбаатар хотын иргэн Н.Цээпил энэ долоо хоногт баримтаа бүртгүүлэх үедээ өөрийгөө супер азтан болсноо мэдэж, ГТЕГ-т өргөдлөө өгсөн байна. ГТЕГ түүний баримтыг нягталж, шалгаж байгаа гэж мэдээлэв.
Супер шагналын азтанаас гадна 20 сая төгрөгийн урамшууллыг нийт зургаан азтан, дөрвөн сая төгрөгийн урамшууллыг 81 азтан хожоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн 90 хувь нь 20 мянган төгрөгийн урамшуулал хожоод байгаа юм байна.
Э.Нарантунгалаг