“Рио 2016” олимпийн зохион байгуулагчид одоогоос сарын өмнө тэмцээн, уралдаан явагдах цэнгэлдэх, байгууламжуудын бүтээн байгуулалт 95 хувьтай явааг мэдэгдсэн. Харин одоо ажил үндсэндээ шувтарсан талаар мэдээлж байна. Гэвч сайхан мэдээллийн цаана санаа зовоох асуудал байсан хэвээр.
Барилгад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна
Өдгөө Бразилын эдийн засаг уналтад ороод буй. Шинжээчид энэ уналтыг 1930 оноос хойших хамгийн хүнд үе гэж тодорхойлоод байгаа юм. Үнэлгээний гурван том агентлаг тэдний зээлжих зэрэглэлийг бууруулсан бол Зика вирусийн тархалт сульдсан эдийн засгийг нь бүр ч хүндрүүлжээ. Энэ мэт байдлаас болж бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж амжих уу гэсэн асуулт олны анхаарлыг татах болов.
ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коатес 2014 онд Риод айлчилсны дараа зохион байгуулагчдыг хурцаар шүүмжилж, “Миний үзэж байсан хамгийн муу бэлтгэл ажил байлаа. Бүр Афины олимпийн бэлтгэлээс ч тааруу” хэмээн мэдэгдсэн. Шүүмжлэл хатуу хэрнээ үнэн байсан тул энэ нь бразилчуудад том цочроо өгсөн билээ.
Бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй цөөн хэдэн цогцолборын нэг нь налуу замын дугуйн тэмцээн зохиогдох “Rio Olympic Velodrom”. Хуваарь ёсоор тавдугаар сарын 31-нд нээлтээ хийх ёстой. Гэвч хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй байна.
Хэрэв амжихгүй бол яах вэ гэсэн асуултад Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч “Харамсалтай нь бидэнд Б төлөвлөгөө алга” хэмээн хариулжээ. Үүнтэй уялдуулаад хэвлэлийнхэн зохион байгуулагчдыг нөхцөл байдалдаа зохицуулаад, аргацаах замаар бүтээн байгуулалтаа “халтуурдах нь” хэмээн хардах болов.
Гэхдээ дугуйн цогцолборын хувь заяа “Dedoro Olympic Complex”-ийн байдалтай харьцуулахад бас ч гэж гайгүй. Саяхан шүүхийн шийдвэр гарч, тус цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байсан консорциумд мөнгө шилжүүлэхийг хоригложээ.
Учир нь консорциумын удирдлагууд барилгад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа юм. Авлигын хэрэг хэрхэн шийдэгдэж, мөнгө нь хэзээ шилжиж, барилгын ажил хэзээ үргэлжилж, хэзээ дуусах юм бүү мэд. Энд морин спорт, каяк завь зэрэг 11 төрлийн тэмцээн явагдах учиртай.
- “Маракана” цэнгэлдэхэд нээлт, хаалтаас гадна хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ болон финалын тоглолтууд явагдана.
- 37 цогцолбор, байгууламжийг шинээр босгож, шинэчлэн засварлахад 800 шахам сая ам.доллар зарцуулаад байгаа аж.
- “Миний үзэж байсан хамгийн муу бэлтгэл ажил байлаа. Бүр Афины олимпийн бэлтгэлээс ч тааруу”.
Санаа зовоох өөр нэг асуудал бол метроны шинэ шугам сүлжээ. Бразилчууд олимпод зориулж Риогийн метроны сүлжээг өргөтгөн, дөрөвдүгээр шугамыг шинээр нээхээр болсон юм. Ингэснээр өдөрт зорчих хүний тоо 300 мянгаар нэмэгдэх тооцоо гарчээ. Өдгөө метроны ажил 80 гаруй хувьтай яваа.
Гэвч хөрөнгө оруулалтаас шалтгаалаад ажил удааширч, төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадахгүй байж магадгүй нөхцөл байдал үүссэн гэнэ. Ерөнхийдөө олимпод зориулсан бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахад хагас тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа аж.
Риогийн олимпийн тэмцээн, уралдаан спортын 37 цогцолборт явагдах болно. Үүнээс 18-ыг нь шинээр барьж, ашиглалтад оруулжээ. 11 нь энэ онд дууссан бол бусдынх нь барилгын ажил 2012-2014 онд шувтарсан юм. Тэд 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж хэд хэдэн цэнгэлдэх шинээр босгосон нь олимпийн наадмын бэлтгэлд том нэмэр болжээ.
Олимпийн цогцолборын бүтээн байгуулалтаас хамгийн өндөр өртөгтэй нь теннисний төв корт. 19750 үзэгчийн суудалтай энэ байгууламжийг босгоход 62.8 сая ам.доллар зарцуулсан байна. Олимпийн цогцолборуудаас хамгийн алдартай нь мэдээж “Маракана” цэнгэлдэх. 1950 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт энэ цэнгэлдэхэд болоход 200 мянган хүн багтаж, дээд амжилт тогтоож байсан түүх бий.
Үүнээс хойш 2000, 2006, 2013 онд цэнгэлдэхийг сэргээн засварлажээ. Өдгөө суудлын тоо нь 74 мянга болон багассан байна. Тус цэнгэлдэхэд нээлт, хаалтаас гадна хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ болон финалын тоглолтууд явагдана.
Риогийн олимпод хоёр спорт шинээр орсны нэг нь гольф. Бразилчууд шинэ төрөлд зориулж 20.000 үзэгч тухлах боломжтой орчин үеийн талбайг ашиглалтад оруулжээ. Нийт зардал нь 15 сая ам.доллар болсон байна. Гольф хамгийн сүүлд 1904 оны олимпийн хөтөлбөрт багтаж байв. Олимпийн 37 цогцолбор, байгууламжийг шинээр босгож, шинэчлэн засварлахад нийт 800 шахам сая ам.доллар зарцуулаад байгаа аж.
Г.Баярсайхан