Монголын Урлагийн зөвлөлөөс анх удаа технологийн дэвшилд тулгуурласан “Улаанбаатар” олон улсын медиа наадмыг зохион байгуулж байна. Энэ үеэр виртуал киноны төлөөлөл болох “Мөргөлдөөн” бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Австралийн кино найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар Монголж ирж ийнхүү бүтээлээ танилцуулсан юм.
Киногоо хэрхэн бүтээсэн, шинэ медиа технологи уламжлалт кино бүтээх арга барилыг хэрхэн өөрчилж байгаа тухай сургалтыг мөн өнөөдрөөс эхлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үнэ төлбөргүйгээр зохион байгуулах юм байна.
Энэхүү кинонд үзэгчид Австрали улсын баруун хэсгийн цөлд амьдардаг уугуул иргэн Нийри Морган ба Марту овгийн нутгаар виртуал аялал хийх бөгөөд Нийригийн ертөнцийг харах уламжлалт үзэл, барууны технологийн өндөр хөгжилтэй зөрчилдөн мөргөлдөж буйг харуулдаг байна.
Т.Сайхан