УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ манай улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гролловаг хүлээн авч уулзаж Монгол Улс Европ дахь гол түнш орон БНЧУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд манай хоёр орны хамтын харилцаа урт удаан түүхэн замналтайг онцлов.
Үүний дараа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч "Морин пологоос гадна энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн юм.
Мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтай уулзаж Турк Улсад өөрийн цэргийн атташег суулгах асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгаж, энэхүү ажилд элчин сайдаас дэмжлэг хүслээ.