Ум Саадын гэр бүл ISIS-ийн захиргааны хоёр жил, Иракийн армийн бүслэлтэд өлсгөлөнгийн хэдэн сарыг эсэн мэнд туулж, энэ зун бөмбөгдөлт, суман дундуур төрөлх Фаллужа хотоосоо зугтан гарч чадсан юм. Энэ бүхний эцэст тэрбээр гар утасны улмаас хүүгээ алджээ. Тэднийг харуулын пост дээр ирэхэд цэргүүд хүнс, ус барин угтаж, 30 настай фермер хүүг нь авч явсан гэнэ. Аюулаас хамгаалах албаны нүүрээ халхалсан мэдээлэгчид түүнийг ISIS-ийн гишүүн хэмээн буруутгасан тул барьж хорьсон байна.
Ум Саад ярихдаа мэдээлэгчдийн нэг түүний хүүд нь гар утсаа өрөнд өгсөндөө өширхсөн хөрш залуу байсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Иракийн цэргүүд Фаллужаг дайрах үед хотоос зугтсан иргэдийг байрлуулсан Амрият хуарангийн цайвар майхангуудын дунд суух эмэгтэй “Бид нэг зовлонгоос нөгөө зовлон руу нүүж явна. Цэргийнхэн “та нарыг чөлөөлнө, хүрээд ир” гэсэн. Гэтэл тэд яав. Биднийг цөл дунд хаячихаад хөвгүүдийг маань аваад явчихлаа” хэмээн өгүүлнэ.
Иракийн Засгийн газар жихадын дайчдаас нутгаа цэвэрлэх үйл явцдаа ISIS-ийг дэмжигчдийг илрүүлэн хорих сүлжээ байгуулсан тул олон мянган эрчүүд баривчлагдаад байгаа аж. Нөөц бага, зорилт асар өргөн учир аюулаас хамгаалахынхан нутгийн мэдээлэгчид болон холбоотон омгуудад тулгуурлан ажлаа явуулдаг. Тусламжийн ажилтнууд болон баригдсан хүмүүсийн ар гэр хувийн өс хонзон, овгийн дайсагналын улмаас санаатайгаар ташаа мэдээлэл өгдгийг ярив. Хөлбөмбөгийн тэмцээнд булхайцсан, хөршийн охиныг чангаасан, эсвэл овог нь таалагдаагүй бол ISIS-ийг дэмжигч хэмээн хочлогдож, шоронд орох энүүхэнд гэнэ.
Матин хэмээх майхан хороолол дунд халуун элсэн шуурганд дальдчин зүтгэсээр дүрвэгсэд Маншагийн хорих төвд ирдэг. Ум Саад хүүгээ энд дөрвөн сар хоригдож байгаа гэж боджээ. Эрчүүд яаран босгосон түр хорих байрны давчуу өрөөнд хэдэн сар шахалдан суугаад хахуульдах, эсвэл нэр цэвэрших буюу ял аваад эндээс гардаг. Хүний эрхийн идэвхтнүүд уг явдлыг авлигын жор хэмээгээд одоогийн жихадуудыг цэвэрлэхийн сацуу хэт даврагчдын шинэ үеийг бэлтгэх эрсдэлтэйг анхааруулав.
Amnesty International-ын төлөөлөгч Донателла Ровера “Би өмнө нь шоронд удтал хоригдсон хүмүүс аядуу үзэлтэй байгаад хэт даврагч болж гарах тохиолдол Иракт байдгийг харсан. Энэ янзаар бол эрсдэл асар нэмэгдэнэ” гэжээ. Иракийн шийтүүд зонхилсон шүүх ба аюулаас хамгаалах байгууллага суннитуудыг зохиомол хэрэгт буруутган хорьж байгаа үзэгдэл олон жил шүүмжлэл дагуулсан. Ийм хандлага суннитын зарим нутагт ISIS бүлэг дэмжлэг авахад хүргэж байна.
Амрият хуаранд ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд бараг адил түүх ярьдаг. Үхлээс зугтан ирсэн тэднийг цэргүүд угтан авч, гэр бүлийнх нь эрчүүдийг баривчлан авч явдаг гэнэ. Цагаатгасан байлаа ч хэн нэг мэдээлэгч “босогчдыг дэмжигч” хэмээн хошуу хүргэвэл дахин баривчилдаг аж. Хувийн хонзонгоос гадна овгийн дайсагнал уг мэдээллийн шалтгаан байх нь олонтаа.
ISIS-ийн харгислалд хүмүүсээ алдсан гэр бүлүүд жихадуудыг дэмжин эвлэрч байсан овгуудыг үзэх ядах нь нэг талаар ингэж илэрдэг байна. Овгийнхоо хүмүүсийг Иракийн цэргүүдтэй хамт тулалдахаар илгээсэн шейх Абдедвахаб аль-Баилави дөрвөн зээ, овгийн 38 гишүүнээ хөнөөлгөсөн юм. Түүний хамаатнууд нүүрээ халхалсан мэдээлэгчдийн дунд бий. Тэрбээр “Гэм зэмгүй байлаа ч ISIS-ийн захиргаанд хоёр жил амьдарсан хүмүүс алан хядагчдын эсрэг мэдээлэл өгөхгүй бол сайн иргэд гэж үзэх аргагүй” хэмээсэн юм.
Иракийн Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч генерал Саад Маан Засгийн газар мөрдөн байцаах ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа авч ISIS-ээс зугтсан хүмүүс асар олноор ирснийг тэмдэглэжээ. Тэрбээр “Хэдэн мянган хүнийг нэгэн зэрэг шалгах хэрэгтэй болдог. Гэхдээ зарим бэрхшээлийг үл харгалзан ажил урагшилж байна” гэсэн юм. Хүний эрхийн байгууллагууд хянан шалгалтын тогтсон шалгуур байх ёстой, овгийн ахлагч, масктай мэдээлэгчид аюулаас хамгаалахын цоорхойг нөхөх ёсгүй гэж үзэж байгаа аж.
Гэвч Өрнөдийн зарим дипломат Фаллужа хот мэтийн газарт жихадыг талархагч болон унтаа бүлэг олон бий гэж үздэг тул одоогийн аргыг хүлцэж буй бололтой. Нэг дипломат хэлэхдээ “Энд бодит, ноцтой аюул занал бий. Байлдах насны бүх эрчүүдийг мөрдөн байцаах нь учир зүйтэй хэрэг. Хянан шалгалтад бэрхшээл, үл ойлголцол үүсэх нь мэдээж” гэжээ.
Мөн нэрээ бүтнээр нь хэлэхийг хүсээгүй, Багдадын оршин суугч Омар шалгалтын үйл явц гэдэг нь 4х5 метр талбайтай өрөөнд 50 хүнтэй хамт хоригдоно гэсэн үг хэмээв. Тэрбээр овог нь ISIS-ийн дайчныхтай адил байсан тул баривчлагджээ. Хэдхэн хоногийн дараа төрийн албанд ажилтай гэр бүлийн танил нь аюулаас хамгаалах руу утасдаж, буруу хүн барьсныг хэлжээ. Гэвч чөлөөлөгдөх хүртлээ 30 мянган ам.доллар, хэдэн сарыг зарцуулсан гэнэ. Тэрбээр “Надад ийм байдлаар хандсан. Эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүс тусалсаар байхад тэр шүү. Ямар ч хөрөнгөгүй ядуу хүнийг яадгийг төсөөлөөд үз. Тэд энэ систем дотор хаягддаг биз” хэмээн өгүүлсэн.
Эрика Соломон