Жил бүрийн хавар цаг агаар дулаарч, байгаль дэлхий сэргэхтэй зэрэгцээд эхэлдэг нэг таагүй зүйл бол хууль бус уул уурхай юм. Хууль бус уул уурхай нь зөвшөөрөлгүй, эрүүл аюулгүй байдлын стандартыг мөрддөггүй, хяналт шалгалтаас гадуур хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар ашигт малтмал хайсан, ашигласан, олборлосон бол иргэнийг торгох, хорих, хуулийн этгээдийг торгох, эрх хасах ял шийтгэл оногдуулах, гэмт хэрэгт ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор хуульчилсан. Харамсалтай нь амар хялбар аргаар ахиу ашиг олох гэсэн иргэд, бизнес эрхлэгчид хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна.
Экологийн цагдаагийн албаны мэдээллээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг жил бүр дунджаар 150 орчим шалгагддаг бөгөөд Сэлэнгэ, Баянхонгор, Төв аймгуудад хамгийн олон бүртгэгдэж байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 93%-д алт, 3%-д жонш, 3%-д түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлосон байна. 2018-2021 онд хууль бусаар олборлосон нийт 190 орчим хэрэгт 220 гаруй иргэн ял шийтгэгджээ.
2023 оны 2 сарын 17-ны өдөр Азийн сан төрийн бус байгууллагаас Экологийн цагдаагийн алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прокурор, Шүүх, Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан “Хууль бус уул уурхай: Асуудал, шийдэл” бага хурлаар хууль бус уул уурхайтай холбоотой олон чухал асуудал яригдаж, хэлэлцэгдсэний заримыг энд хуваалцъя.

Бидний мэдэх хууль бус уул уурхай өөрчлөгджээ. Бидний олонх нь хууль бус уул уурхайг ногоон түмпэн үүрсэн, хүрз жоотуу барьсан иргэдээр төсөөлсөөр яваа байх. Гэвч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нөхцөл байдал нэлээдгүй өөрчлөгджээ. Тодруулбал, энэ гэмт хэргийг хүчин чадал өндөртэй экскаватор, ковш, ачигч ашиглан, зохион байгуулалттай үйлдэх болжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын багагүй хэсэг нь өөр аймаг, хотын иргэд, хувиараа бизнес эрхлэгчид, тэр ч байтугай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Экологийн цагдаагийн албаны мэдээллээр хууль бусаар олборлох гэмт хэрэгт олон тооны хуулийн этгээд шалгагдсан, мөн шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн 86 хувьд өндөр хүчин чадалтай машин механизм ашигласан байгаа нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.

Хууль бус уул уурхайн ноцтой үр дагаврууд. Хууль бус уул уурхайг дагалдан бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх, хүний эрх зөрчигдөх, амь нас, эрүүл мэнд хохирох, байгаль орчин сүйдэх, бохирдох сөрөг үр дагавар үүсдэг. Хариуцлагагүй уул уурхайн компаниудын улмаас 20 гаруй мянган га газар нөхөн сэргээгдээгүй байгаа бол хууль бус уул уурхайн улмаас 8 орчим мянган га газар буюу эрүүл хөрс, гол горхи, ой мод сүйджээ. Гадаадын зарим улсад нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль журам зөрчсөн, тусгай зөвшөөрлөө авилгын замаар олж авсан уул уурхайн компаниудыг хууль бус уул уурхайд тооцдог байна.

Хууль бус уул уурхайг дагалдаж алтны хууль бус худалдаа, мөнгө угаах, химийн хортой аюултай бодис (мөнгөн ус) эргэлтэд оруулах, барааг (алт), татвар төлөхөөс зайлсхийх зэрэг гэмт хэрэг үйлдэгддэг байна. Жишээ нь цагдаагийн байгууллага сүүлийн 5 жилд мөнгөн ус хадгалсан, ашигласан 120 орчим хэрэг илрүүлжээ.
Бичил уурхайн зохицуулалт асуудал дагуулж байна уу? Төр засгаас хууль бус уул уурхайг зогсоох, орон нутагт ядуурлыг бууруулах зорилгоор бичил уурхайн эрх зүйн зохицуулалтыг анх бий болгож, хэрэгжүүлээд 10 гаруй жил өнгөрч байгаа юм. Гэвч хууль бус уул уурхайн үйл ажиллагаа үргэлжилсээр, хууль бусаар олборлоход бэлэн олон мянган хүн байгааг сүүлийн жилүүдийн гэмт хэргийн болон бусад статистик харуулж байна. Хууль бус олборлолтоос бичил уурхай болж албажсан иргэдийн тоо нийт хууль бус олборлогчдын 10 хувьд хүрэхгүй байгааг Бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбооны судалгаанд дурджээ.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан хэдий ч бэрхшээлтэй асуудлуудыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж бага хуралд оролцогчид үзэж байна. Тодруулбал, бичил уурхайн нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлдэггүй, засаг дарга нар замбараагүй зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг, бичил уурхайн зохицуулалтыг тухайн нутгийн биш иргэд, бизнес эрхлэгчид, авилгач албан тушаалтнууд хууль бусаар ашигладаг гэх зэрэг асуудлууд байгаа ажээ. Жишээ нь Сэлэнгэ аймгийн нэгэн сумын засаг дарга асан 92 нөхөрлөлд зөвшөөрөл олгосон тохиолдол гарсан байна. Мөн сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, албан тушаалтнууд холбогдсон 20 гаруй авилгын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд бичил уурхайн болон нөхөн сэргээлтийн гэрээ хууль бусаар олгосон, газрын зөвшөөрөл өгсөн, байгаль орчны үнэлгээ гаргасан гэх зэрэг ихэвчлэн сумын Засаг дарга нар холбогдон ял шийтгэл хүлээжээ.
АЗИЙН САН