-Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга С.Сосорбарам:
-Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулдаг системийг “Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны сонгон шалгаруулалтдаа ашиглахаар шийдвэрлэсэн. Энэхүү системээр нийтдээ 90 мянга гаруй хүн шалгалт өгсөн байдаг. Найдвартай, аюулгүй систем бий.
Иргэд ажлын байранд хэрхэн бүртгүүлэх талаар тусламж, зөвлөгөөг Төрийн албаны зөвлөлийн цахим сайтын буланд байрлах бичлэгээс үзэх боломжтой.
Бүртгүүлэхэд олон зүйл шаардахгүй, хөтөлж явдаг систем юм. Тиймээс өнөөдөр өглөөний 09.30 цагийн байдлаар 88 ажлын байранд давхардсан тоогоор 693 хүн бүртгүүлсэн байна.
Материалаа бэлэн болгосон хүн 3-5 минутад бөглөчихнө. Бүртгэгдсэн эсэх болон тухайн ажлын байранд нийт хэдэн хүн бүртгүүлснийг харах боломжтой. Төрийн албаны зөвлөлийн сайтад цонх нээгдсэн байгаа.
Нэг хүн хоёр ажлын байранд бүртгүүлж болно. Заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагагүй. Ажлын байранд мэдээллээ оруулах, солих, засах боломжтой.
Нэгдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ. Энэ хугацаанд материалаа засах, солих боломжтой. Нэгдүгээр сарын 26-наас сонгон шалгаруулалтыг хийхээр төлөвлөсөн. Ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаараад хэдэн өдөр болох нь тодорхой болно.
-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:
-Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалтаас гадна нөөц бүрдүүлэх давхар зорилготой. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Тус ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, МҮХАҮТ-аас зэрэг олон газрын төлөөлөл багтсан.
Бид энэхүү сонгон шалгаруулалтыг шударга, олон нийтэд нээлттэй явуулж, Монгол Улсын баялгийг удирддаг хамгийн том компанид хамгийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэхэд оршиж байна.
Ажлын байранд бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.