Хурим бол хосуудын хувьд мартагдашгүй дурсамж, чухал үйл явдлуудын нэг. Тиймээс баярт өдрөөрөө хосууд тансаг, үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хүсдэг.
Үүнтэй холбогдуулан нэгэн судалгаагаар АНУ-ын дундаж хосууд хуримын даашинзад ойролцоогоор 1600 доллар (5.5 сая төгрөг) зарцуулдаг гэж Knot сэтгүүл тэмдэглэсэн байна.
Дэлхийн A зэрэглэлийн хуримын даашинзын үнэ хэдэн давхар өндөр орон сууцыг бүхлээр нь худалдаж авах эсхүл тансаг зэрэглэлийн байшинг хэд хэдээр нь авахтай адил хэмжээний үнэтэй. Иймд бүх цаг үеийн хамгийн үнэтэй даашинзыг танилцуулж байна.
Ким Золчиак
Ким Золчиак нь анх Бравогийн найруулсан “Real Housewives of Atlanta” кинонд дүр бүтээж, олны танил болжээ. Тэрээр эх хүн байх, ганц бие байх мөн хайраа олох талаар дэлхий дахинд ярьж, олон ангит кинонд дүр бүтээдгээрээ алдартай. 2017 онд Крой Биерманнтай далайн эрэг дээр хуримаа хийсэн ба түүний өмссөн даашинз 58 000 (201 сая төгрөг) долларын үнэтэй.
Жессика Билл
2012 онд алдарт дуучин Жастин Тимберлейк, жүжигчин Жессика Билтэй гэрлэсэн. Холливүүдын мөрөөдлийн хос гэж нэрлэгддэг тэдний хуримын даашинзын үнэ 100 000 долларын (346 сая төгрөг) үнэтэй ба загвар зохион бүтээгч Жиамбаттиста Валле урлажээ.
Ким Кардашиан
Телевизийн шоу нэвтрүүлгийн од Ким Кардашиан болон рэп дуучин Канье Уэст хоёрын хурим сүр дуулиантай болж байсан билээ. Тэдний хуримын зардал дэлхийн хамгийн их зардалтай хуримын нэг. Түүнчлэн ёслолын томоохон ярианы сэдэв бол 500 000 долларын (1.7 тэрбум төгрөг) үнэтэй Кимийн даашинз байсан нь гарцаагүй.
Сальма Хайек
Үргэлжийн залуугаараа, үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгээрээ алдартай жүжигчин Сальма Хайек хуримын үеэрээ 434 000 долларын (1.5 тэрбум төгрөг) үнэтэй даашинз өмсжээ. Загвар зохион бүтээгч Николас Гескьер нь даашинзын хэсэг бүр дээр нь анхаарал хандуулж урласан байна. Мөн тус тансаг ёслолд “Sony”-ийн жүжигчин Эд Нортон болон алдартай олон одод хүрэлцэн иржээ.
Меган Маркл
Хунтайж Харри болон Меган Маркл хоёрын хайр дурлал Их Британи улсын иргэдийн дунд ярианы сэдэв болсоор ирсэн. Меган Марклыг хааны гэр бүл тийм ч таатай хүлээж аваагүй ч тэдний хурим яг л хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хуримын ёслол шиг сүр дуулиантай болсон. Givenchy брэндийн загвар зохион бүтээгч Вэйт Кэллэр нь тус даашинзийг урласан ба 147 000 долларын (509 сая төгрөг) үнэтэй.
Виктория Сваровски
Бидний мэдэх “Swarovski” брэндийн үүсгэн байгуулагчийн охин болох Виктория Сваровски нь 2017 онд загвар өмсөгч Вернер Мурцтай гэрлэжээ. Тухайн үед Виктория 22 настай байсан ч хуримын зардал маш өндөр гарсан байна.
Загвар зохион бүтээгч Майкл Синкогийн урласан гоёмсог даашинз нэг сая долларын үнэтэй аж. Тус даашинзыг нарийвчлан харвал сваровски шигтгээгээр шигтгэж өгсөн бөгөөд хуримын үеэр нүд гялбам гялалзаж байсан гэдэг.
Бейонсе
2008 онд Бейонсе, Жей Зи нар нууцаар хуримаа хийж байжээ. Тийм ч учраас Нью-Йоркт болсон уг хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Гэвч хосууд олон жилийн дараа тангараг өргөх ёслолдоо Галиа Лахавын загвар зохион бүтээсэн хатан хаан Викториягийн цуглуулгаас сонгожээ. Сувд шиг тансаг дүр төрх, гоёл чимэглэлтэй уг даашинз 150 000 долларын (519 сая төгрөг) үнэтэй.
Виктория Бекхэм
Виктория Бекхэмийг бид бүгд алдартай загвар зохион бүтээгч гэдгээр нь таньдаг. Гэвч 1999 онд Дэвид Бекхэмтэй гэрлэхдээ Spice Girl-ийн дүрээрээ олны танил байсан. Түүний хуримын үеэрээ өмссөн даашинз нь 100 000 долларын (346 сая төгрөг) үнэтэй.
Чиара Феррагни
2018 онд Италийн нөлөө бүхий Чиара Феррагни X-Factor-ын шүүгч Федезтэй гэрлэсэн нь дагагчдаа ихэд баярлуулсан. Мария Грациа Чиуригийн урласан даашинз нүд баясгам, гайхамшигтай харагдаж байсан. Тус даашинз нь 420 000 долларын (1.4 тэрбум төгрөг) үнэтэй.
Кейт Миддлтон
Ханхүү Уильям, Кейт Миддлтонтой үерхээд олон жил болзсоны эцэст хуримаа хийсэн. 2011 онд уг үйл явдал болоход Британи болон дэлхий нийтийн анхаарлыг татсан хурим болсон. Уг даашинз нь 545 000 долларын (1.9 тэрбум төгрөг) өртөгтэй. Энэхүү Миддлтоны хуримын даашинз дэлхий нийтээр тренд болж, дэлхийн өнцөг булан бүрт буй сүйт бүсгүйчүүд ижил төстэй загварыг сонгох болжээ.
Л.Амарцэцэг