Финландын Ерөнхий сайд Санна Марин НАТО-д элсэх эцсийн шийдвэрээ гаргасны дараа Шведийн эрх баригч Социал демократ намаас мөн тус байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Швед улс НАТО-д элсэх эсэх асуудал зөвхөн социал демократ намаас шалтгаалж байжээ. Тус байгууллагад гишүүнээр элсэх эсэх санал хураалт явуулбал парламентад олонхын санал авах нь тодорхой байсан ч социал демократ нам удаан хугацаанд эсэргүүцэж байсан аж.
Швед улс Дэлхийн хоёрдугаар дайны үед төвийг сахисан байр суурьтай байсан бөгөөд 200 жилийн турш ямар нэг цэргийн эвсэлд нэгдээгүй байна. Гэтэл ОХУ Украин руу халдсанаас хойш Шведэд НАТО-д элсэхийг дэмжих нь нэмэгдсэн байна. Гэвч НАТО-д элссэнээр Оросын дайны түрэмгийллийг бууруулна гэдэгт итгэлгүй байгаа аж.
НАТО-д элссэнээр Финланд болон Швед улсын хувьд олон зүйл өөрчлөгдөх юм байна. 1994 онд тус хоёр улс НАТО-гийн албан ёсны хамтрагч болж, тус альянсын армитай хамтран ажиллаж, техникийн болон институцийн шаардлагуудыг нь биелүүлж байв. Харин гишүүнээр элссэнээр гарах гол өөрчлөлт нь Умард атлантын хэлэлцээрийн тав дахь зүйл заалт хэрэгжих боломжтой болно. Энэ нь тус альянсын нэг улс руу халдахад бүгд рүү нь халдсантай ижилд тооцох аж.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Финланд болон Швед улс нэгдвэл түүхэн үйл явдал болно гэжээ. Оросын хийж байгаа зүйлийг бид анхааралтай ажиглаж байна. Орос аль нэг гишүүн орон руу халдах гэж оролдох л юм бол бид хариу өгөхөд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: ВВС