Уран бүтээлч Ц.Анударь "Бусдын тойрогт бүү хүр" уриатай “Гар+Дор” контемпорари үзэсгэлэнгээ маргааш дэлгэх гэж байна.
Тэрээр "Хувь хүний орон зайг хүндлэх, бусдын орон зайд халддаггүй байх ойлголт нь дэлхийн олон оронд нийгмийн чухал сэдэв болж, түүнийг чиглэсэн бодитой ажлуудыг хийдэг бол Монголд энэ асуудлын эсрэг арга хэмжээ авах нь бүү хэл хүмүүсийн дунд хувь хүний орон зайн тухай ойлголт ч хомс байна" хэмээгээд үзэсгэлэнгээрээ хэлэх гэсэн гол санаагаа дараах байдлаар илэрхийлжээ.
- "Бид нэгнээ аль улсад, ямар гэр бүлд төрснөөр нь, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл сонирхлоор нь ялгаварлаж, тэдний орон зайд халдаж болохгүй. Харагдах байдлаар нь хүнийг дүгнэж, бусдын амьдралд хошуу дүрдэггүй байцгаая! Юм бүхэн тэгш биш байж болох ч, хувь хүний орон зайн тойрог бүгдэд ижил байдаг."
- "Та хүүхдийнхээ хүсэл сонирхлыг асууж, сонсолгүйгээр өөрсдийн үзэл бодлыг тулгаж, юу хийхийг нь заадаг юм биш биз?! Бидний дараа үе, нийгмийн шинэ хуудас болсон хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ биелүүлж чадаагүй хүслийг гүйцэлдүүлэгч байх ёсгүй! Тэдний бодлыг сонсдог, хувь хүн талаас нь хүндэлдэг, өөрсдийнх нь хүссэн амьдралаар амьдрахад нь тусалдаг байя. Томчууд, эцэг эх, ах эгч нь байлаа гээд хүүхдийн тойрогт дураараа бүү хүр!
- Эмэгтэй хүн залуу, сайхан байгаагийнхаа төлөө ичиж, санаа зовж, хүссэнээрээ хувцаслаж чаддаггүй, бүсгүй хүн байснаараа сул дорой байдлыг мэдэрдэг нийгмийг би хүсэхгүй байна.
- Залуу таныг хэн нэгэн дээрэлхэж, дарамталж, мөрлөж, харааж байсан уу? Эсвэл та “Эр хүн юм байж...”, “Хүүхэн шиг шалчганаад...”, “Эр хүн уйлдаггүй...”, “Дуугүй л өнгөрөө...”, “Архинд яваад ир...” гэх үгсийг сонсож байсан уу? Өөрийнхөөрөө байх, хүссэн зүйлээ саадгүй хийх, айдас болгоомжгүйгээр тайван амьдрах нийгмийг бүтээхийн төлөө одооноос дуу хоолойгоо хүргэе! Бусдад төвөг удахгүй амьдаръя! Бусдын тойрогт бүү хүр!!!
“Гар+Дор” контемпорари үзэсгэлэнг маргааш 15 цагаас олон нийтэд дэлгэх бөгөөд энэ сарын 22-27-ны өдрүүдэд "Мишээл экспо төв"-д үнэ төлбөргүй толилуулах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.