Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хамтарсан зөвлөгөөн энэ сарын 23-ны өдөр боллоо.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч, ахлах прокурорууд болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс, тасаг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах тасгийн дарга нар оролцсон байна.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд хамтарсан зөвлөгөөнийг нээж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөв.
Мөн тус прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар”, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбат “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар” тус тус мэдээлэл хийсэн юм.
Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлж, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, прокурор, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зэрэг цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар