“Glencore” компани авлига хээл хахууль болон манипуляцын хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрлөө. Тиймээс тус компани АНУ, Их Британи болон Бразил улсад 1.5 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.
“Glencore” АНУ-ын газрын тосны зах зээлд үнийн манипуляц хийсэн, Өмнөд Америк болон Африкийн орнуудад авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Үүнд 2011-2019 оны хооронд “S&P Global Platts” агентлагийн мэдээлсэн түлшний жишиг үнэд манипуляц хийхээр хуйвалдсан хэрэг багтаж байгаа аж. Ингэснээр тус компани зардлаа бууруулж, ашгаа зохиомлоор нэмэгдүүлэх боломжтой болсон байна.
Э.Мишээлт