ОХУ-д цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч “Элит ” компани Монгол дахь “Саян Уран Мандал” ХХК хамтарч Монгол улсад цэвэр, экологийн шахмал түлш нийлүүлжээ.
Тэд энэ оны есдүгээр сараас зах зээлд түлшээ худалдаалж эхэлжээ. ОХУ-ын Сибирская хотын “Элит” ХХК 2011 онд байгуулагдсан. Сард 50 мянган м2 мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нарсан шахмал түлшийг 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай гэв.
Тус компани Сибирийн Ангарск, Новосибирск, Усоль-Сиберская зэрэг бүх хотуудын хэрэгцээг хангадаг байна. Эдгээр хотуудад утааны бохирдлыг 100 хувь бууруулж чаджээ. Хар мод, нарс, хуш зэргээр модоор түүхий эдээ бэлтгэдэг байна.
Тэдний түлш Улаанбаатар, аймаг сумын агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүн үзүүлэхуйц өндөр ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй гэдгийг лабораторийн шинжилгээгээр нотолжээ. Монгол борлуулах эрхийг “Саян Уран Мандал” ХХК авсан байна. Нарс модны үртсээр шахаж хийсэн, байгальд ээлтэй, орчны хоргүй, элдэв цавуу болон химийн нэгдэлгүй, байгальд үлдэгдэлгүй, бүрэн шаталттай үнс үлдэхгүй зэрэг давуу талтай, өндөр хүчин чадал бүхий дулаан ялгаруулдгаараа онцлог түлш гэв.
1. Гаалийн төв лабораторийн шинжилгээ
2. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын стандарт шинжилгээ
3. Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжилгээ
4. Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн техникийн шинжилгээ
5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч, борлуулах эрхээ авчээ.
Техникийн үзүүлэлтээрээ
- Илчлэг : 4246 KKal/кг
- Чийгшил : 11.4%
- Үлдэх үнс : 0.5%
- Бат бөх чанар : 99%
- Савлагаа : 12Ш/10кг
- Шаталт : 90-100 минут
Хэвлэлийн хуралд мэдээллийг ОХУ-ын “Элит ” компанийн ерөнхий захирал Киселёв Юрий Вячеславович, “Саян Уран Мандал” ХХК-ийн захирал Б.Баасандулам, борлуулалтын менежер нар өглөө.
Цогшсон гал дээр энэ түлшийг хийж ашиглавал илүү тохиромжтой. Бүх төрлийн зууханд хэрэглэж болдгоороо давуу. Модны нүүрсний оронд ашиглах боломжтой гэв.