"Катар 2022" ДАШТ-ий хагас шигшээ шатны эхний тоглолт 2014 оны мөнгөн медальт Аргентин болон 2018 оны мөнгөн медальт Хорватын хооронд болоход 3-0 харьцаагаар Аргентин хожлоо.
Хэсгийн шатнаас эхлэн таарсан баг бүрээ хагас хамгаалалтын их гурвалаараа илүүрхсэн Хорватын шигшээ баг уламжлалт гараагаа гаргав. Харин энэ дэлхийн аваргын хамгийн залуу дасгалжуулагч Лионел Скалони тэдний өөдөөс хэрхэн тоглохоо сайн боджээ.
Матео Ковачич, Лука Модрич, Марсело Брозович гэсэн шадар гурван цэргийг дарахын тулд дөрвөн төвийн хагас хамгаалагчийг гараанд гаргаж жигүүргийн довтлогчгүй тоглолтыг эхлүүлэв.
Тоглолт бүртээ өөр бүрэлдэхүүн, хувилбар ашиглаж буй залуу мэргэжилтний ухаан зөв байж Аргентинчууд эхний үед 2-0 харьцаагаар илүүрхсэн.
Тоглолтын 34 дэх минутад Аргентин алсын дамжуулалтаар Жулиан Альваресыг сулласан. Энэ дэлхийн аваргад өөрийгөө таниулсан хаалгач Доминик Ливакович Альваресын хурдыг тооцолгүй алдаа гаргаж Мессид торгуулийн цохилт өгөв. Улмаар дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг 7 удаа хүртсэн солгой хөлөөрөө хаалгачийн зүүн дээд хэсэгт хүчтэй цохиж тооны харьцааг нээсэн.
Талбай дээрээ мэт олон дэмжигчдийнхээ дунд тоглож буй Өмнөд Америкчууд урамшиж өмнөх гоолоос ердөө 5 минутын дараа дахин нэг сөрөг довтолгоог амжилттай дуусгав. Торгуулийн цохилт авчирсан Альварес талбайн голд Мессигээс дамжуулалт аваад тууж явсаар төгсгөв. Энэ удаа Хорватын хамгаалагчид түүний хурдыг гүйцсэнгүй.
Гоолын олноор хожиж эхэлсэн Аргентинчууд хоёрдугаар үед таван хамгаалагчтай хувилбар руу шилжсэн нь Хорватын довтолгоонд улам хэцүү болов. Улмаар дахин нэг удаа сөрөг довтолгоо алдаж тооны харьцаа 3-0 болсон. Өдгөө 35 настай Лионел Месси 69 дэх минутад Хорватын шилдэг залуу төвийн хамгаалагч Йошко Гвардиолыг "ажилгүй" болгож дамжуулалт өгснийг нь Жулиан Альварес алдалгүй гоол болгосон юм.
Ийнхүү Аргентин үр дүнгээ хамгаалан дуусгаснаар финалд шалгарсан бол Хорват хүрэл медалийн төлөө Франц болон Мароккогийн хожигдсонтой тоглохоор болов.
Аргентинчууд 8 жилийн дараа дахин финалдана. Тав дахь ДАШТ-дээ оролцож буй Месси дэлхийн аваргад 25 дахь тоглолтдоо оролцож Германы алдарт Лоттар Маттеусын дээд амжилттай тэнцэв. Тэр финалд тоглоход л шинэ дээд амжилт тогтооно. Мөн тэрээр дэлхийн аваргад 11 гоолтой болж шигшээ багийнхаа бүх цагийн мэргэн бууч болсон. Түүний өмнө Габриэл Батистута 10 гоолтой байсан юм.
Гарааны бүрэлдэхүүн:
Хүснэгт:
Voo аппликейшн татах