Дотоодын агаарын тээврийн компаниуд өнгөрсөн онд 13 онгоц оруулж иржээ. Харин 2023 онд том оврын 4, орон нутагт нислэг үйлдэх 2 онгоц оруулж ирэхээр төлөвлөсөн талаар ЗТХ-ийн сайд мэдээллээ.
Түүнчлэн агаарын тээврийн тасалбарын үнийг иргэд шүүмжилдэг. Энэ талаар салбарын сайд С.Бямбацогт "МИАТ компанийн тасалбар үнэтэй биш. Бээжин-Улаанбаатар чиглэлд тийзийн үнэ 3 сая төгрөгт хүрсэн гэж мэдээлж байсан бол өнөөдөр 1-1.2 сая төгрөг байна. Мөн Истанбул руу 4 сая төгрөгийн тасалбартай байсан бол одоо МИАТ 2.2 сая төгрөгөөр нисэж байгаа. Энэ мэтчилэн нислэгийн тийзийн үнэ буурч байна.
Орон нутгийн нислэг асуудалтай байгаа. Өмнө нь 9 чиглэлд нисдэг байсан бол одоо гуравхан чиглэл бий. Жуулчдыг алслагдсан аймгуудад аялах боломжийг олгох үүднээс орон нутаг руу онгоц нисгэх шаардлага бий" гэв.