“Хүүхдийн төрөлжсөн мэс заслын сувилахуйн тусламжийг сайжруулах нь” сэдэвт сувилагчдад зориулсан онол, практик хосолсон сургалтыг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгаас дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулав.
Мэс заслын дараах сувилахуйн тусламж үйлчилгээ нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтэд чухал үр нөлөөтэй. Тиймээс мэс засал, унтуулга, боолтын сувилагчид эмчилгээнд нэвтэрсэн шинэ технологийг эзэмших, сувилахуйн тусламжийг зөв, чанартай үзүүлэх талаар онол, практик хосолсон уг сургалтыг явуулжээ.
Тухайлбал Сувилагчийн ёс зүй, харилцаа хандлага, үйлчлүүлэгчийг хагалгаанд бэлтгэх, хүүхдийн мэс заслын дараах эмчилгээний сувилахуйн тусламжийн онцлог, зөөлөн идээт үрэвслийн сувилгаа, цээжинд гуурс тавигдсан өвчтөнийг сувилах зэрэг 21 сэдвийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн тасаг нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүд илтгэл тавьж, сувилагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, Төрөлжсөн мэс засалд сувилагч нар ерөнхий мэс засал, нярайн мэс засал, цээжний мэс засал, бөөр, нүд, чих хамар хоолой, эрүү нүүрний мэс засал, унтуулгын сувилахуй, мэс заслын эрчимт эмчилгээ гэх мэт чиглэлээр мэргэшин ажилладаг нь олон улсын чиг хандлага юм. ЭХЭМҮТ-ийн хувьд яг ийм зохион байгуулалтаар сувилагчдаа мэргэшүүлэн ажилладаг. Мэс заслын сувилагч нар мэс заслын эмч нарын адил мэргэшин ажилладаг гэсэн үг.
Харин манай улсын хувьд орон нутагт ингэж төрөлжин ажиллах боломжгүй. Нэг сувилагч бүх мэс засалд орж байгаа. Тэгэхээр сувилагч нүд, бөөр чих хамар хоолойн мэс засалд орсон хүнд яаж боолт хийх вэ? гэдгийг бүгдийг мэдэж байх шаардлагатай. Дүүргүүдийн эмнэлэгт ч төрөлжсөн мэргэжлийн сувилагч байхгүй. Тиймээс байгаа цөөхөн сувилагч нар маань бүх зүйлээ мэддэг болоосой, тусламж үйлчилгээндээ илүү сайн аргуудыг нэвтрүүлээсэй гэж энэ сургалтыг явуулж байгаа юм.
-Та мэс заслын эмч хүн. Мэс заслын үед сувилагчийн үүрэг хэдэн хувьтай байдаг бол?
-Хагалгаанд ороход унтуулгын сувилагч өвчтөний унтуулгын 50 хувийг хийж байгаа. Мэс заслын эмч хагалгаа хийхэд ажлын мөн 50 хувийг хагалгааны сувилагч хийдэг юм. Олон жил ажилласан сувилагч мэс заслын эмчийнхээ гарын хөдөлгөөнөөр ямар багаж хэрэгтэйг мэддэг болдог. Тэгж мэргэшсэн сувилагч нар манайд бий.
ЭХЭМҮТ-д мэс засалд орж, боолт хийлгээд гарсан үйлчлүүлэгч орон нутаг, дүүрэгт очоод ижил түвшний сувилахуйн тусламж авах ёстой. Анагаах ухааны салбарт шинэ технологи хөгжихийн хэрээр сувилагч нар мөн эмчтэйгээ адилхан технологио эзэмших шаардлага бий болсон. Жишээ нь, дурангийн мэс заслын үед сувилагчийн үүрэг оролцоо гэх мэтээр сургалт явагдаж байна гэлээ.
Сургалтад дүүргийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, 13 аймгийн эмнэлгээс 160 гаруй мэс заслын, боолтын, эрчимт эмчилгээний сувилагч нар оролцож байна. Уг сургалтыг онлайнаар явуулбал үр дүн багатай байсан учир ковидын тархалт буурч, эмнэлгүүдийн үйл ажиллагаа тогтворжсон хойно явуулж буй нь энэ аж.
О.ГАНТУЯА: ҮЙЛЧЛЭГЧ МААНЬ ЛААГАА БАРИАД, БИД ТАРИЛГАА ХИЙГЭЭД ЯВДАГ БАЙЛАА
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч, арга зүйч О.Гантуяа, Бид энэ сургалтад мэс засал, мэдээгүйжүүлгийн сувилагчдынхаа хамт тавуулаа ирсэн. Миний хувьд 1992 онд Говь-Алтай аймагтаа Анагаах ухааны техникум төгсөж, сувилагч болсноос хойш мэргэжлээрээ тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Би 2005 онд мэс заслын сувилагчийн олгох курс, 2009 онд ЭМШУИС-ийн Сувилахуйн анги төгссөн, мэс заслын сувилагч болсон. Хүүхдийн төрөлжсөн мэс заслын сувилахуйн тусламжийг орон нутагт сайжруулах чиглэлээр сургалт маш амжилттай явагдаж байна. Хагалгааны өмнөх болон дараах сувилгаа, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжтай холбоотой сувилгааны шинэлэг аргууд, мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр шинэ технологи эзэмших сургалтууд явагдлаа. Бид очоод сурсан мэдсэнээ бусад сувилагчдадаа зааж, сургана.
-Улсын хэмжээнд сувилагчдын дутагдалтай байгаа гэдэг. Танай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд ямар байна вэ?
-Улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд сувилагч мэргэжлийн хомсдолд орж байгаа. Сүүлийн үед залуучууд сувилагч мэргэжил эзэмшээд, мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж доогуур, нийгэмд сувилагч мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж сайнгүй байгаатай холбоотой гэж боддог. Манай аймгийн хувьд онцлогтой, АШУҮИС-ийн салбар сургуультай учир сувилагчийн дутагдалд бага өртсөн гэж болно. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 150 орчим сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажилладаг. Бага эмч, лаборант, эх баригч, сувилагч болон дэмжих ажилтнууд байдаг.
-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Би мэргэжилдээ дуртай, хайртай. Эмчилгээг нь хийж эдгэрүүлсэн хүний “баярлалаа” гэх үгийг сонсох миний ажлын хамгийн сайхан байдаг. Бид нар залуу сувилагчдыг сургах, мэргэжилдээ дуртай болгох талд нь зөвлөж, тусалж ажилладаг. Залуучууддаа “Битгий шантраарай, мэргэжлээрээ ажиллаарай. Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай байгаарай. Ажиллах орчин сайжирч байгаа, цалин нэмэгдэж, ажлын ачаалал буурах байх гэж хэлмээр байна. Сувилагчдад тулгамдсан гурван гол асуудал байна.
1-рт, Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх. Эрүүл мэндийн сайд суурь цалинг нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Монголд сувилагч, эмч, эрүүл мэндийн салбарынхны цалин хамгийн бага шүү дээ.
Сувилагч нарыг орон сууцны хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр хамруулах зэрэг нийгмийн асуудалд анхаарал хандуулаач гэж Эрүүл мэндийн яамнаасаа хүсмээр байна.
2-рт, Нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоог бууруулах. Нэг сувилагчид шөнөдөө 18-20 хүн, өдрийн ээлжинд 10-аас дээш хүн оногдож байгаа нь өндөр ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Стандартаараа бол энгийн тасагт нэг сувилагч 7-8, эрчимт эмчилгээний тасагт бол гурван өвчтөнд үйлчлэх ёстой гэж үздэг.
3-рт, Сувилагч нарыг орон сууцны хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр хамруулах зэрэг нийгмийн асуудалд анхаарал хандуулаач гэж Эрүүл мэндийн яамнаасаа хүсмээр байна.
-Сувилагчдын цалин ямар түвшинд байгаа бол?
-2022 оны гуравдугаар сарын 1-нээс өөрчлөлт оруулж шинэ болон олон жил ажилласан сувилагч ялгаагүй үндсэн цалин 799 мянган төгрөг болсон. Үүн дээр ажилласан жил болон зэргийн нэмэгдэл орж байж цалин жаахан нэмэгддэг. Бид бол төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч учир мэс заслын нэмэгдэл бас тооцогддог.
-Таны хувьд мэргэжлээрээ ажилласан хамгийн ачаалалтай үе хэзээ байв?
-Коронавирусийн халдварын үед улаан бүсэд нэг сувилагч 25-30 хүн хариуцаж, маш их ачаалалтай ажилласан. Улаан бүсэд хамгаалалтын битүү хувцастай 4-5 ажиллана. Эрүүл мэндийн салбарт ажилласан 30 жилээс минь хамгийн хүнд, ачаалалтай ажилласан үе бол ковидын үе. Агаар нэвтрэхгүй учир хөлс урсана, нүдний шил цантана. Хамгаалалтын хувцсаа өмсөхгүй ажиллаж болно гэсэн ЭМЯ-ны шийдвэр гарахад ер нь баярласан шүү. Гэхдээ тэр үед эрүүл мэндийн салбарынханд халдвар авах вий гэсэн айдас их байлаа. Манай сувилагчдын бараг 60 хувь нь халдвар авсан.
Сувилагч хүн үйлчлүүлэгчээ миний аав, ээж, үр хүүхэд байсан бол гэж өөртөө ойрхон хүлээж авч, тусламж үзүүлэх ёстой.
Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмнэлгээс бусдыг улаан бүс болгосон. 2022 оны гуравдугаар сараас эхлэн улаан бүсийг Халдвартын эмнэлэгтээ шилжүүлж, Нэгдсэн эмнэлгийн бүх тасаг нэгжүүд үндсэн тусламж үйлчилгээгээ хэвийн үзүүлж эхэлсэн. Ковидын үед төлөвлөгөөт мэс заслууд бүрэн зогсож, Төрөх эмнэлэгтээ яаралтай мэс заслаа хийж байсан. Одоо тасагтаа ирээд ажиллах сайхан байна.
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хамгийн хүнд цаг үед Та хөдөлмөрийн зах зээлд гарч байжээ?
-Тийм ээ. 1992 онд ажлын байранд гарахад 90-р тогтоол гарч, мөнгөний ханш унаж юмны үнэ хоёр өссөн амаргүй үе байсан. Тэр үед аймгийн төвд цахилгааны хязгаарлалтай өдрийн цагаар гэрэлтэй, шөнө нь харанхуй. Жижүүрт гарах сувилагч нар лааны нормтой. Үйлчлэгч маань лаагаа бариад, бид нар тарилгаа хийгээд явдаг байлаа. Тухайн үед 20-30 үйлчлүүлэгчид нэг сувилагч ажиллаж байв. Бид нар шилэн шприц угааж, бор даавуунд боогоод ариутгалд өгдөг байлаа. Нэг удаагийн шприц ашиглаж эхэлсэн үе бол сувилагч бидний ажлыг маш сайн хөнгөвчилсөн, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ технологи байв. Тэр үетэй харьцуулахад ажиллах орчин маш их сайжирсан. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи гарах бүр бидний ажил хөнгөвчлөгддөг.
-Таны бодлоор ямар хүн сувилагч хийж чадах бол?
-Хүнийг энэрч хайрлах нинжин сэтгэлтэй, би энэ хүний оронд байвал яах вэ? гэсэн сэтгэлээр ажилдаа хандах ёстой. Миний аав, ээж, миний үр хүүхэд байсан бол гэж өөртөө ойрхон хүлээж авч, үйлчлэх ёстой. Би 2005 онд мэс заслын сувилагчийн курс төгсөөд тэр үеэс хойш мэс заслын сувилагчаар ажиллахдаа 4000-5000 том, жижиг хагалгаа, мэс ажилбарт орсон байдаг гэв.