“Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгосон Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3, 7, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил ийнхүү бүрэн дуусч, өнөөдөр нээлтээ хийж буй нь энэ юм.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх, “Гудамж” төслийн дэд захирал Х.Норов болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Уулзварыг өнгөрсөн сарын 26-нд нээх байсан ч уулзварын зорчих хэсгийн өндөржилтөд алдаа гарган, зарим тэмдэг тэмдэглэгээг чанаргүй гүйцэтгэж, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн зэрэг дутагдлууд илэрсэн учраас гүйцэтгэгч компанид хугацаат үүрэг өгч ажиллуулсан.
А.Сүрэн