Жүжигчин А.Мөнгөнзултай ярилцлаа.
-Жүжигчин А.Мөнгөнзулын уран бүгээл сүүлийн үед нийгэм тал руугаа илүү чиглэж байх шиг. "Доз" энтертайнментын хийж байгаа нэвтрүүлгээс харагдаж байна л даа?
-Бидний бэлтгэн гаргадаг "Тархи угаагчид", "Funny music" гэсэн хоёр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад дахин хийгдэн үзэгчдэд хүрч байгаа.
“Тархи угаагчид” хошин хөтөлбөр маань мэдээллийн гэдэг утгаараа нийгмийн тал руугаа чиглэдэг. Чухам яагаад энэ нэвтрүүлгийг хийх болсон бэ гэхээр нийгэм маань өөрийн эрхгүй бухимдал төрүүлж байна.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Улаанбаатараар дүүрэн чанаргүй барилга баригдаж байна. Үүнийг мэдсэн хэрнээ улсын комисс нь хүлээгээд авчихдаг. Өвчтэй нялх хүүхдээ тэврээд надад туслаач гээд уйлаад очиход "Манай харьяа биш ээ" гээд хүлээж авдаггүйгээс хүний үр эндэж байна. Өглөө гэрээсээ эрүүл гарсан хүүхэд сургууль дээрээ очоод хордчихоод ирдэг.
Энэ бүхнээс Монгол орон нэг л буруу яваад, болохгүй зүйл нь давамгайлаад байгаа нь ойлгогдсон. Тэгэхээр бидний уран бүтээл ч энэ бүхэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх хэрэгтэй гэж бодсон юм.
-Ямар байдлаар нөлөөлж байгаа бол. Хэрхэн нөлөөлөөсэй гэж бодож байна вэ?
-Нийгмийн хар бараан асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч шийдвэрлэх шатны хүмүүст сигналь болж хүрэх болов уу гэж боддог. Мөн Даульет бид хоёр жүжигчин мэргэжилтэй учраас зүгээр нэг мэдээ унших биш, тухайн мэдээг хошигнож ёгтолсон хэлбэрээр хүргэхийг зорьдог. Яагаад гэхээр хошигносон хэлбэрээр нэвтрүүлэх нь хүнд илүү хүрдэг л дээ.
-Тэгвэл “ДОЗ” энтертайнмент цаг үеийн шаардлагаар уран бүтээлээ нийгэм рүү чиглүүлсэн юм байна?
-Тэгэж ойлгож болно. Гэхдээ "Бидний нэвтрүүлэг хамгийн гайхалтай, бид хамгийн зөв зүйл хийж байгаа" гэж би хэлэхгүй. Яг одоо ард түмний хүсээд байгаа зүйлийг зоригтойгоор дуугарч чадах нэвтрүүлэг ховор байна. Гэхдээ энэ нь уран бүтээлчид дуугарч чадахгүй байгаадаа биш байх. Тэдэнд айж эмээх зүйл байдагтай холбоотой байж болох юм.
-Та бүхэнд айж эмээх зүйл байхгүй юу?
-Бид зоригтойдоо үүнийг хийгээд байгаа юм биш. Хамгийн гол нь эх орноо хайрлахгүй бол болохгүй байна шүү дээ. Энэ бүхэн ойлгомжтой байгаа биз дээ. Жишээлбэл, бид "Бизнес зар мэдээ" гэдэг буландаа "18 аймаг гурван хотыг үнэ тохирч яаралтай хямд үнээр Хятадуудад зарна", "Монголын хүн амыг өсгөхөд хувь нэмрээ оруулж байгаа Хятадын Засгийн газарт Монгол Улсын засгийн газраас талархаж байна", “Төсвийн мөнгөний уутыг 76 огтлон цоолсон тул сайн оёдолчин авна. Сангийн яам” гэх мэтчилэн аливаа зүйлийг ёгтлон хүргэдэг.
-ТВ шоуны ертөнцийг цагаан цаастай зүйрлэвэл "ДОЗ" энтертайнмент түүн дээр цэг тавьсан төдий явж байна уу. Аль эсвэл түүнээс арай өргөн хүрээг хамарч чадсан уу. Ер нь одоогийн уран бүтээлээ юу гэж дүгнэх вэ?
-Арай ч цэг тавих төдийхэн юм уу, эсвэл цэг тавиад дуусаж байгаа утга илэрхийлэх хэмжээнд яваагүй болов уу гэж бодож байна. Мэдээж бид "ТВ шоу" хэмээх том цагаан цаасан дээр эхний үсгийг нь бичээгүй ч өөрсдийн гэсэн өгүүлбэрийг гаргацтайгаар бичиж яваа уран бүтээлчид. Ер нь хүн гэдэг их мартамхай амьтан тийм болохоор бид өөрсдөө ч хийж байсан зүйлээ мартчихдаг. Харин чи эртний зүйлийг эргэн санахаар асуулт тавьлаа. (инээв)
-Тийм үү. Тэр нь юу юм бол?
-Жишээ нь, бид 2007 онд "Comedy TV" хэмээх Монголд анх удаа гэж хэлж болох инээдмийн хөтөлбөрийг "NTV " тв-ээр гаргаж, бүтэн нэг өдрийн эфирийг бие даан хийж байсан. Тэр үед "Cartoon making" нэвтрүүлэг, "Хөшөөнүүдийн хөөрөлдөөн" хошин зохиомж, “Тархи угаагчид” хошин мэдээллийн хөтөлбөр зэрэг олон нэвтрүүлгийг хийж байснаа дурсахад сайхан байна.
Телевизийн нэг өдрийн программыг нэг студи аваад явна гэдэг амаргүй даваа байсан. Гэхдээ бидний хийсэн нэвтрүүлгүүд үзэгчдэд маш их хүрч байсан нь МҮОНТВ -ийн долоо хоног бүрийн судалгаагаар харагддаг байсан. Тухайн үедээ манай нэвтрүүлгийн үр дүнгээр "NTV" ТВ-ийн үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэнд бид баяртай байдаг юм.
-"ДОЗ" энтертайнментийн уран бүтээлүүдэд Дооёо ах та хоёрын хэн нь илүү ачааг үүрдэг вэ. Ажиглаад байхад та нэвтрүүлгүүдээ авч явдаг шиг харагддаг?
-Өө тийм юм гэж юу байхав. Мэдээж ямар ч зүйлд толгой гэж байх ёстой. Тиймээс "ДОЗ"-ын ноён оргил нь яалт ч үгүй миний хань Дооёо шүү дээ. Доржсүрэн байхгүй бол би өрөөсөн хөлгүй хүн шиг явах байсан биз тэгээд ч эр хүнгүйгээр ажил амьдрал, ер нь бүх зүйлийг төсөөлөхөд бэрх. Дээр нь хамт олон гэдэг оломгүй далай. Би бүхнийг ганцаараа амжуулдаггүй.
-”ТВ коктейль”-ийнхэн нэг иймэрхүү нэвтрүүлэг нэг хэсэг хийж байсан. Энэ орон зайд "ДОЗ" энтертайнмент яг зөв цагтаа орж иржээ гэж боддог. Ер нь өрсөлдөөн одоохондоо харьцангуй бага байна уу?
-"ДОЗ" энтертайнмэнт хэн нэгний орон зайн дээр гарч ирээд тонгочоод байдаггүй л дээ. "ТВ коктейль" нэвтрүүлгээ хийж байхад бид ч бас тэднээс арай өөр өнгө аястай нэвтрүүлгүүдээ хийж л байсан. Харин би тэднийг үгүйсгэж муулах гээгүй. Яагаад гэвэл манай Өөскө, Цоомоо, Аюуш гурав бол хөдөлмөрч сайн залуучууд. Харин өрсөлдөгч их байна уу, үгүй юу гэдгийг одоохондоо мэдрээгүй л байна.
-Гэхдээ цаашид мэдээж өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөний акул нь болж тогтнох зорилго та бүхэнд байна уу. Жишээ нь Монголын ТВ хошин шоу нэвтрүүлгийг "ДОЗ" энтертайнментгүйгээр төсөөлшгүй гэж түүхэнд бичигдэх гэх мэт. Эсвэл зорилго тань арай өөр үү?
-Ер нь өрсөлдөгч байвал сайн л байна. Өрсөлдөгч байснаар ялна, ялснаар амжилтанд хүрдэг биз дээ. Өрсөлдөгч байх ёстой, харин дайсан байх ёсгүй гэж боддог. Хэдэн жилийн өмнө арай залуу байхад энэ асуултыг асуусан бол "ДОЗ" энтертайнмент акул нь байхыг хүсэж байна" гэж хариулж мэдэх л байсан байх. (инээв) Харин одоо хоёр сайхан хүүхдийн ээж болох энэ хугацаанд амьдрал надад олон зүйлийг ойлгуулсан. Одоо би хамгийн мундаг нь байя гэхээсээ илүү хүмүүст л хэрэгтэй зүйл хийх юмсан л гэж боддог болсон.
-Танай нэвтрүүлгүүд хэн нэгний талд үйлчилдэггүй. Жинхэнэ хараат бус ардчилсан байж чадах уу?
-Манай мэдээ МАХН, Ардчилсан нам хоёрыг аль алинд нь шүүмжлэлтэй ханддаг болохоор аль нэгний талд үйлчилдэггүй гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.
-Түүнийгээ юугаар батлах вэ?
-Хийж байгаа уран бүтээлээрээ батална. Гэхдээ бид алиныхан ч талд ордоггүй гээд үндэслэлгүйгээр дээрх намуудыг үгүйсгэж шүүмжилж болохгүй л дээ. Харин буруу, болохгүй юмыг айхгүйгээр зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Мөнгө бол амьдралын хөшүүрэгтэй адил, зөв шүүмжлэл бол хөгжлийн хөшүүрэг гэж боддог. Харин зөв юм хийж байгаа нэгнээ магтаж дэмжих ёстой. Тэр ч утгаараа бид мэдээндээ "Магтууштай" гэж шинэ буланг нэмж оруулсан. Учир нь УИХ 76 гишүүнийг бүгд тэнэг гэж бодохгүй байна.
-Улс төрчдөөс дарамт ирдэг үү?
-Энэ асуултанд хариулт өгмөөргүй байна. Хэрвээ эрхмүүд мэддэг бол гудамжаар дүүрэн бухимдсан хүмүүс байна. Тэдний дийлэнх нь маргааш яаж амьдрах тухайгаа бодож байгаа. Би зүгээр нэг уран бүтээлч дуугүй мөрөөрөө ажлаа хийгээд явж болно. Гэхдээ нүдэн дээр санаатай ч гэмээр банкийг дампууруулчихаад, татвар төлөгчдийн мөнгөөр өнөөх банкаа юм уу, хэн нэгнийг аварч байгааг зүгээр л хараад суух уу.
Туул голын ойролцоо газраас харийнханд өгөөд, туул гол маань нүдэн дээр ширгээд өгсөн хүн нь баяжаад сууж байгааг бас л зүгээр хараад суух уу. Дархан цаазтай газар иргэд амьдарч болохгүй гэж хууль гаргачихаад өөрсдөө очоод том том хаус бариад амьдарчихаж байгааг юу гэж ойлгох вэ. Асар их баялагтай хэрнээ ард түмэн нь ядуу, эх оронд минь Хятадууд орж ирээд ард иргэдийг зодож бүр машинаар дайрч хөнөөчихөөд байгааг бид зүгээр л хараад суух гэж үү. Үнэхээр болохгүй биз дээ.
-Тийм л дээ. Гэхдээ энэ тухай их олон ярьж бичдэг ч үр дүн нь тийм сайн байдаггүй?
-Би нийгмийн хар бараан зүйлд сэтгэл эмзэглэж явдаг болохоор өөрийн болон өөр олон хүний бухимдаж хэлэхийг хүссэн зүйлийг нэвтрүүлгээрээ дамжуулдаг. Энд буруу юм байхгүй. Хүн хэлэхээс, цаас чичэхээс наашгүй гэдэг биз дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэлэх л хэрэгтэй. Бид бурхан биш болохоор бидний ярьж, хийж байгаа зүйлд алдаа байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч Монгол орон ардчилсан орон. Аливаа үнэнийг дуугарсан хүнийг битгий дайсан гэж хараасай.
Бид энэ зүйлийн талаар дуугарахгүй юм аа гэхэд хэн нэгэн эх орон, ард түмнээ өмөөрч дуугарч л таарна. Манай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс зөв зүйл дуугарч байна гэж талархалтай ханддаг. Харин ч манай ард түмэн тэвчээртэй. Гэвч олс хэдий бөх ч нэг л өдөр тасардаг. Гэхдээ тасрахгүйгээр эх орон минь сайхан болоосой гэж чин сэтгэлээ хүсдэг. Саарын хажуугаар сайхан зүйл байж л таараа бас тэр сайхан зүйлийг олж харж чаддаг байх хэрэгтэй.
-Ер нь бүх л мэдээллийн хэрэгслүүд улс төрчдийн сайн мууг ярьж байна. Тэдэн дундаас та нар тухайн улс төрчийн юуг нь илүү онцолж байна вэ?
-Бүх телевиз, мэдээллийн хөтөлбөрүүд баримтыг бүгд адилхан явуулдаг. Уг нь Монголд 1 -2 телевиз байсан бол тэр мэдээлэл үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр очиж чадах байсан болов уу. Харин өнөөдөр Монголд бараг 14-15 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг телевизээр явсан мэдээ бусад 15 телевизээр яг адилхан нэвтрэхээр нөгөө мэдээ нь сонирхолгүй болдог. Тиймээс бид арай өөр өнцгөөс харж мэдээгээ нэвтрүүлэхийг зорьж байна. "Ариун явдал уу", "Магтууштай", "Хуралдайн цаг" гээд л. Сонирхуулахад "Хуралдайн цаг" булангийн үлгэрийн зургуудыг миний хүү зурдаг.
-Тийм үү. Хүү чинь хэдэн настай вэ?
-Миний хүү одоо 10 настай. 24-р сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Их мэдрэмжтэй. Тэгээд ч би юм л бол хүүхдээ магтчих гээд байдаг. Ер нь өөрийнхөө хоёр хүүхдийг бусдаас хөөрхөн, бусдаас мундаг гэж хардаг ээжүүдийн нэг л дээ. (инээв)
Т.Батсаихан http://www.niigmiintoli.mn/