Монгол оронд Ардын хувьсгал ялсан тэр жил буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш шинэ цагийн наадамд хүчит бөхийн зүлэг ногоон дэвжээнээ 19 аварга цолтон төржээ. 85 наадамд 19 аварга цолтон төрийн наадмын 66 түрүүг авсан байна.
Лу гүний Вандан аварга
Вандан аварга нь XIX зууны их хүчитнүүдийн нэг юм. Улсын чанартай томоохон
наадамд 1912 оноос эхлэн барилдаж эхэлжээ. Ардын хувьсгал ялсны дараа 1923 оны
наадмын дүйзэд аварга цолтой тэмдэглэгдсэн аж. Тэрээр 1916-1923 оны хооронд
арван засгийн наадамд завсаргүй ес түрүүлж тухайн үедээ цагийг эзэлсэн босоо
бөх байв. 1922 оны ардын цэргийн анхны баяр наадамд долоо даван түрүүлсэн
эгнэшгүй хүчтэн аж. Г.Вандан аварга нь олон түмэндээ Лу гүний нутгийн их аварга
гэж нэрлэгдсэн төдийгүй улсын их наадамд 16, нийт 50 гаруй томоохон баяр
цэнгэлийн түрүү авсан гэдэг.
Цэцэн хааны босоо Самдан
Үе үеийн бөхчүүдийн амжилтын түүхээс харахад босоо хэмээх алдрыг үзэгч түмнээсээ хоёрхон хүн хүртэж байжээ. Түүний нэг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын унаган хүү Г.Самдан аварга юм. Айлын отгон хүүгийн энгүй их хүч хүүхэд наснаас нь тодорчээ. Хүүхэд байхдаа гэрийнхээ хажууд нас бие гүйцсэн эр үхрийг ганцаараа дөрвөн мөчийг нь богтлон хүлээд зайлуулсан гэдэг. Арван засгийн наадамд хоёр үзүүрлэн таван удаа их шөвөгт үлдэж байв. Улс, хувьсгалын баяр наадамд хоёр удаа үзүүрлэн 1925 онд түрүүлж аварга цол хүртсэн. Ард түмнээсээ босоо хэмээх алдрыг хүртсэн тэрээр албан бус мэдээгээр 40 гаруй наадмын түрүүг хүртэж байсан энгүй хүчтэн юм.
Даян аварга "буур" хэмээх Нацагийн Жамъян
Архангай аймгийн Тариат сумын уугуул Н.Жамъян 25 насандаа улсын их баяр наадамд барилдан үзүүрлэж арслан цол хүртэж байв. Үүний дараа 1925,1926 оны наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын даян аварга цол хүртжээ. Түүний бяр, хүчний тухай ард түмний дунд ам дамжсан хууч яриа олон бий. Хорин нас хүрээгүй байхдаа Тамирын голын модон гүүрээр гарч байсан тэмээн жингийн цувааны атны хөлийн гишгэлтийг даалгүй цөмрөх үед залуу хүү Н.Жамъян буурны хондлойноос өргөн гаргав. Үүнийг харсан нутгийн жинчид буурнаас дутахгүй хүчтэй хэмээн энэ алдрыг хүртэх эрхтэй нэгэн болжээ. Н.Жамъян аваргыг олон жил Монгол бөхийн ёс жудаг, дэг журмын төлөө их зүйлийг санаачлан хийсэн тул Спортын гавьязт мастер хэмээх хүндэт цолоор шагнасан байна.
Ялалт авчирсан шинэ цэрэг
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Б.Түвдэндож 1939 оны наадамд ардын армийн байлдагчаас улсын арслан цолтон болсон хүчтэн юм. Адууны дэлэн дээр өссөн түүний хувьд Монгол наадам, бөхийн ёс жудгийг олон түмэндээ сурталчлах, таниулахад их үүрэг гүйцэтгэж байв. 1957 оны Варшав хотноо болсон дэлхийн залуучууд, оюутны их наадамд Монгол бөхийн гайхамшгийн kлон улсад сурталчлан гараа, дэвээ, шавааг гайхуулан байв. 1939 онд шинэ цэрэг түрүүлэхэд нь бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан "Энэ наадамд шинэ цэрэг түрүүллээ. Бид Халхын голд япончуудыг ялна" хэмээн баярласан гэдэг.
Даян аварга Ц.Чимэд-Очир
Монгол хүний гайхам амжилтыг тогтоосон аварга бол Архангай аймгийн Тариат сумын уугуул Ц.Чимэд-Осор юм. Улсын их баяр наадамд хоёр түрүүлж, үзүүрлэж байв. Тэрээр өндөр гоолиг биетэй, цээж бөгс тэнцүү, хурдан шуурхай барилдаанаараа алдаршжээ. Тухайн цаг үеийн их хүчтэн Б.Түвдэндоржийн ид үеийн ганц өрсөлдөгч нь аж. Тэрээр барилддаг ид үедээ 2.0 метр өндөртэй 100 кг татсан хүчтэн байжээ. Шилийн сайн эрсийн удам Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул дархан аварга Ш.Батсуурь нь энэ цагийн хүчитнүүдийн нэг билээ. Улс хувьсгалын 46 жилийн ой буюу 1947 оны наадамд аймгийн арслан цолтой барилдан улсын арслан хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Ш.Батсуурь аварга нь халхын наадмын дэвжээнээ хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн гайхам сайхан амжилт үзүүлж байв. Аваргын араас Говь-Алтай нутгаас олон хүчтэн төрөн гарч нутаг орноо алдаршуулсан билээ. Анхны гараа Уйлган голын удамт гурван аваргын анхдагч нь олон түмнээ уран барилдаанч хэмээн алдаршсан Ж.Цэвээнравдан аварга юм. Ардын цэргийн байлдагчаас улсын аварга цол хүртсэн. Аваргын тонгороог харахад нэгд шийдэмгий. Мэхэндээ гарамгай түүний угсраа тонгороог хэн ч тогтоодоггүй байж.
Гуйж биш гуядаж авсан халхын аварга
Омог бардам энэ үгийг хэлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Монгол Улсын далай дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбат Монгол төрийн наадамд зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн. Тэр бээр 1962-66 оны наадамд улсын их баяр наадамд таван удаа завсаргүй түрүүлсэн. Тэрбээр эх орноо төлөөлөн олимпийн их наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирж байжээ. Аваргын хүү аварга болдог түүхэн уламжлалыг даган түүний хүү Хакухо Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэж байна.
Монгол бөхийн 33 шинж
Энэхүү төрхийг бүрдүүлсэн хүчтэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат Сэрээтэрийн Цэрэн аварга юм. Халхын наадмын бөхийн түүхэнд 33 шинжээрээ бүрдсэн энэ их аварга улсын наадмын одтой бөх байсан. Арван дөрвөн наснаасаа бөхийн гараагаа эхэлсэн хургачин хүү наадмын торгон ногоон дэвжээг эзэгнэснээр хувь заяатайгаа золгожээ. Тэрээр 1961,1971 оны улс хувьсгалын 40,50 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, даян аварга цол хүртжээ. Хар аварга Монгол бөхийн түүхэнд улсын их баяр наадамд арван удаа түрүүлсэн их аварга бол Увс аймгийн
Хяргас сумын харъяат Х.Баянмөнх юм. Түүнгүйгээр наадам төсөөлөгддөггүй үе байхад, улсын дэвжээг эзэгнэх үе иржээ. Тэрбээр 1986 онд улсын их баяр наадамд ес давж түрүүлэн Монгол төрийн баяр цэнгэлд арав дахь удаагаа зүлэг ногоон дэвжээг эзэгнэжээ. Халхын хар аваргуудын удам түүний хүү Монгол Улсын гарьд Б.Гантогтох эцгийнхээ араас замнаж байна.
Цагийг эзэлсэн их аварга Халхын наадмын дэвжээний хоёр зууныг эзэгнэн төрсөн их аварга Б.Бат-Эрдэнэ улсын чанартай томоохон наадамд 150 гаруй удаа түрүүлжээ. Монгол бөхийн ёс жудаг, гараа дэвээ бүхий л талын үлгэр болсон их аварга мэргэжлийн сүмогийн их аваргыг хаян түрүүлж, гайхамшигт амжилт үзүүлж байв. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм, мөнгө нэг, цомын 50 гаруй медаль хүртсэн байна.
1961, 1971 оны улс хувьсгалын 40, 50 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, даян аварга цол хүртжээ.
Нарийн тээлийн унаган хүү
Хоёр Мөнхийн араас залган орж ирсэн "Байгалийн бүтээгдэхүүн" далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох юм. Монгол бөхийн зүлэг ногоон дэв-жээнээ уран барилдаан, гайхамшигт мэхийг үзүү-лэн байгалиас заяасан авъяасаараа төрсөн хүчтэн бол Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харъяат аварга Д.Цэрэнтогтох юм. Нэгэн цагт Монгол бөхийн наадмын дэвжээг эзэгнэн төрсөн "Хар аварга" улс хувьсгалын шинжтэй баяр наадамд 16 удаа үзүүр, түрүүнд үлдэв. Д.Цэрэнтогтох аварга нь чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн шагналд IY байрт шалгарч байжээ.
Ойрдоос төрсөн Одвоогийн Балжинням 1960-аад оны үед Монгол нутагт Ойрдоос төрсөн хүчит бөх, эрхий мэргэн харваач эрт сайн дайчин эрс ид хаваа гайхуулан цэнгүүлдзг байжээ. Харин өнөө үөд Ойрдын олон ястны өлгий нутгаас Халхын наадмын дэвжээг эзэгнэгч нэгэн үеийн аварга О.Балжинням төрсөн юм. Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн "арыг нь дааж арлыг нь хэмжиж" явсан хүн бол Наранбулаг нутгийн унаган хүү, улсын аварга О.Балжинням билээ.
Шинэ цагийн аваргууд
Архангай аймгийн Батцэнгэл, Төв аймгийн Сэргэлэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын далай аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар энэ цагийг эзэгнэн төржээ. Шинэ зууны энэ аваргууд үе чацуутнууд төдийгүй Халхын наадмын дэвжээг хуваарьгүй эзлэх ирээдүй өмнө нь бий.
Н.МӨНХТӨР