Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс энэ онд БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой 14 мянган хүнийг бүртгэсэн боловч тэднээс ердөө 3105 хүний нэрийг шалгалтанд тэнцсэн хэмээн бүртгэснээ Солонгосын тал зарласан.
Энэ нь Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцэж чадаагүй арав гаруй мянган хүнийг багагүй цухалдуулжээ. Учир нь тэд нэгдүгээрт, хэтэрхий олон хүнийг бүртгэх шаардлагагүй байсан гэж үзэж байгаа юм. Бүртгэлийн хураамж гэж нэг хүнээс 26 мянган төгрөг авдаг нь ийнхүү нөлөөлсөн байж болзошгүй. Хоёрдугаарт, иргэд шалгалтыг будилаантай болсон гэж үзэж буйгаас шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагаас багш нар ирж авдаг бөгөөд манай талаас шалгалт авах, шалгалтын тестийг засах зэрэгт хүн оролцдоггүй ажээ. Харин Солонгост ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх болон шалгалтыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, шалгалтад тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах үүргийг ГАХИТ хүлээдэг байна.
Ийнхүү хоёр шаардлагын үүднээс дээрх иргэд НХХЯ-д гомдол гаргасны дагуу тус яамнаас БНСУ-ын талд хүсэлт гаргахаар болжээ. Хүсэлтэд, БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагаас авсан солонгос хэлний төвшин тогтоох шалгалт ямар нэгэн будилаантай болсон эсэхийг нягтлан тодруулж өгөх болон шалгалтын материалыг Монголын талаас хүн байлцуулж дахин шалгах боломжтой эсэхийг дурьджээ. Мөн шалгалтаар 80-144 оноо авсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулах хүсэлтийг гаргаад байгаа ажээ.
Энэ асуудлыг энэ сарын 26-нд ирэх Солонгосын талын төлөөлөгчтэй хамтран ярилцаж шийдвэрлэх болжээ. Хэрвээ асуудал нааштай шийдэгдвэл дахин 8100 хүний нэрийг хөдөлмөрийн биржид байршуулах боломжтой хэмээн үзэж байна.
Харин иргэдээс шалгалтын хураамж болгон авсан 26 мянган төгрөгийг буцаан олгох боломжгүй гэнэ. Уг хураамжийг БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагаас томилогдон ирж шалгалт авсан багш нарын болон бусад дагалдах зардалд зориулдаг байна.
О.Ариунбилэг