Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
НАТО болон Эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан Улс дахь аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах цэргийн ажиллагааны I дүгээр шат буюу “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний ажиллагаа” ирэх сарын 31-ний өдрөөр дуусгавар болж II дугаар шат буюу “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-г 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.
Тус ажиллагааны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12 мянга орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 2800 гаруй цэргийн алба хаагч аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлээд байна.