“Монос” эмийн сангийн жор баригчийн буруугаас 16 хүүхэд ЭНЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өчигдрөөс эмийн сангуудаар гэнэтийн шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 30 гаруй эмийн санд шалгалт хийснээс 15 эмийн санд Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй гэх "фенобарбитал" эмийг худалдаалж байсныг тогтоосон байна.
Шалгалтын явцад 45 зөрчил дутагдлыг илрүүлж, нийт 11-д нь Улсын байцаагчийн актаар үүрэг даалгаврыг өгч, нэг байгууллага болон гурван албан тушаалтанд 2,7 сая төгрөгийн торгууль оногдуулсан.
Мөн Монгол улсын эмийн санд тавигдах эмийн сангийн шаардлага, стандартыг хангаж ажиллаагүй "Эв эрдэнэ", "Бишрэлт асгат", "Намуу тамир", "Монос таван шар", "Бадаа" зэрэг эмийн санд зөрчлийг арилгах үүрэг өгчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын эмийн сангуудад хийж буй шалгалт үргэлжилж байна.