Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ хамтран “Архигүй амьдрал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.
2014-2019 онд хэрэгжих уг хөтөлбөрт аймгийн бүх шатны удирдлагууд, төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалж, “Бор дарсгүй гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл үргэлж нээлттэй байдаг” хэмээх уриалга илгээмжийг өгчээ.
Энэ онд архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулахаар 21 сая төгрөг төсөвлөсөн байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг долоон ресторан, 20 кафе, 22 баар, худалдан борлуулдаг 105 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт явуулж, зөрчил дутагдал илэрсэн 51 аж ахуй нэгжид сануулга өгч, есөн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан аж.
“Архигүй Амьдрал” хөтөлбөрийн хүрээнд “Архинд донтох өвчтэй, оношилгоо, эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 83 хүнийг албадан саатуулж, үзлэг шинжилгээнд хамруулжээ.