Шотландын хойд хэсгийн агаарын орон зайд оросын бөмбөгдөгч, хоёр ТУ-95 онгоц өчигдөр бүртгэгдсэн талаар Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Онгоцнуудын төрөл, эзэмшлийг тогтоохын тулд Их Британи, Нидерланд, Данийн агаарын хүчин “Typhoon” нэртэй бөмбөгдөгч онгоц илгээн, түгшүүр зарлаж амжсан юм.
Их Британийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр бөмбөгдөгч онгоц ямар нэг зөрчил гаргаагүй, зөвшөөрөлгүйгээр Нэгдсэн Вант улсын агаарын зайд нэвтрээгүй гэнэ. Харин олон улсын агаарын бүсэд байсан гэнэ.
Украины хямралын улмаас ОХУ болон Барууны орнуудын харилцаа хурцадсан. Гэвч Британийн эрх баригчид Оросын бөмбөгдөгч онгоц олон улсын агаарын зайд нэвтэрснийг Украинтай холбож үзэхгүй байгаа юм.
Учир нь бөмбөгдөгч онгоцнууд ийм нислэг тогтмол үйлддэг. Ийм аргаар тухайн улс байлдааны бэлэн байдлаа шалгадаг гэнэ.
Өнгөрсөн жил олон улсын агаарын зайд Оросын бөмбөгдөгч онгоц найман удаа бүртгэгдсэн гэж Их Британийн Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.