АНУ-ын ерөнхийлөгч нарын түүхэнд хамгийн алдартай хэргүүдийн нэг болох Уотергейтийн хэргийн үед Вашингтон Постын эрхлэгчийн албыг хашиж байсан Бен Бредлий 93 насандаа таалал төгслөө.
Хэвлэлд бичсэнээр түүнийг Вашингтон дахь гэртээ хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэжээ. Тэрээр 1968-1991 оны хооронд ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан бөгөөд Вашингтон Постыг Америкийн хамгийн нэр нөлөө бүхий сонин болгоход үнэмлэхүй хувь нэмэр оруулсан гэж үнэлдэг. 2013 онд түүнийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнаж байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэдхэн цагийн өмнө цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Бенжамин Бредлий сэтгүүл зүйг зөвхөн мэргэшил гэж биш харин ардчиллын төлөө, нийгмийн сайн сайхныг бүтээх хэрэгсэл болгон ашигласан нэгэн юм. Уотергейтийн хэргийг илчилж бидэнд дэлхий ертөнцийг таниулсан их үйлсийг бүтээсэн нэгэн” гэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нэгдсэн улсын тэнгисийн цэрэгт алба хааж байсан Бредлий 1950-иад онд сэтгүүлч болж байжээ. Удалгүй тухайн үеийн сенатор ирээдүйн ерөнхийлөгч Жонн Кеннедитэй дотны найзууд болсон гэдэг. 1971 онд Вьетнамын дайны тухай Пентагоны нууж байсан мэдээллийг дэлгэж, 1974 онд ерөнхийлөгч Ричард Никсоны хийсэн хууль бус ажиллагааг олон нийтэд дэлгэж байсан юм.
Эх сурвалж: BBC