УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ.
Мөнгөний бодлогыг Монголбанкнаас оруулж ирэхдээ өнгөрөгч оны алдаа дутагдал, ирэх жилийн эдийн засагт ирэх дарамт болон эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хөтөлбөр, уул уурхайн хөрөнгө оруулалтыг тооцож оруулж ирсэн бөгөөд ирэх онд ам.долларыг 1750 төгрөгөөр тооцож оруулж ирсэн юм.
Өөрөөр хэлбэл, өмнөх жилд уул уурхайн хөрөнгө оруулалт эрс буурснаас үүдэн ам.долларын ханш огцом хэлбэлзсэн учраас 1750 түүнээс бууруулах зарчмаар ажиллах нь зөв гэж тооцоолжээ. Хавар, зуны улиралд огцом дээшилж 2000 хүрэх шахаад байсан ам.долларын ханш сүүлийн хэдэн сард харьцангуй тогтвортой болсон. 1850-иас буурахгүй байгаа нь үнэн.
Цаашдаа ч уул уурхайн эрчимтэй хөгжил, Оюутолгойн асуудлаар харилцан ойлголцож, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа төмөр замын бодлогоо баталж чадвал ам.долларын ханшийг улам ч бууруулж болох билээ. Харин 1750 яг л өмнөх жилийнх шиг улстөрчдөд таалагдсангүй. Өнгөрсөн намраас эхлэн “хэлд ороод” байгаа Ч.Хүрэлбаатар нарын гишүүд Монгол Улс 2015 онд бүр сөхөрнө хэмээв. “1750 бол үлгэрийн тоо. Ирэх онд ичихгүй бол 2000 төгрөг гарна. Тэр үед юу хэлэх вэ” хэмээн даапаалж сууна. Улстөржилт газар авч, УИХ-ын гишүүд нь тулга тойрсон хэрүүлээ хийгээд суувал мэдээж 2000 хол давах нь тодорхой.
Улс орондоо хэрэгтэй асуудлаар Ч.Хүрэлбаатар мэтийн гишүүд маань ойлголцож төсвөө, Өрийн удирдлагын хуулиа, Оюутолгойн маргаанаа ойлголцож чадвал хүсч хүлээгээд байгаа нэг оронтой тоонд ч оруулах боломж бий. Харамсалтай нь тэд бизнес эрхлэгчдийн эрх ашгийн өмнөөс хэмээн худлаа популизм хийсээр хамаг цагаа барж сууна. Ам.долларын ханшийг буруулах талаар УИХ-ын 76 гишүүн дотроос хэд нь гараа хөдөлгөсөн бол гээд асуухаар их л сонин тоо харагдана. Тэдний нэг ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болов уу.
Гадаадаас хоолоо зөөлгөж, ганган машин, цаг, костюмыг доллараар худалдаж авдаг учраас тэдний хувь ам.долларын ханшинд анхаарал хандуулах нь аргагүй. Доллараар гүйлгээ хийж, долларын хоол иддэг учраас аргагүй. Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгох гэж өглөөнөөс орой хүртэл борви бохисхийхгүй зүтгэж байгаа дотоодын бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжсэн юм бэ.
Ганц оймсийг нь худалдаж авч өмссөн үү. Дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний ногоог уут уутаар нь худалдаж авдаг нь хэд бол. Ханш бууруулах талаар хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа Монгол Улс дампуурна. Харж байгаарай хэмээн даапаалж суугаа тэдэнд хэлэх муу үг ч олдохгүй нь. Манай гишүүдийн хамгийн сайн чаддаг зүйл нь бурууг бусдаас хайх. Ханш тогтвортой байж чадахгүй, мөнгөний ханш суларч, бизнес эрхлэгчид туйлдаж байгаа бурууг тэд бусдаас хайж баахан улстөржив.
Гэвч үнэндээ энэ бүхэн улстөрчдийн өөрсдийнх нь буруу. Нарантуулаар хэсч нийгмийн амьдралтай танилцаж явна гэх атлаа тэднийг түрээсийн дарамтаас салгах, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн боломжийг нь УИХ-ын гишүүд өөрсдөө гаргаж өгөх учиртай. Галзуурч буй долларын ханшийг дэвэргэх улстөржилт хийж байгаагаа ухаарч, уул уурхай, үйлдвэрлэлээ дэмжих талаар манай гишүүд ажиллаж, хууль эрхзүйн орчноо тогтвортой болгож өгөх ёстойсон.
Гэсэн ч тэд бусдаас бурууг хайж, өөрсдөө энхийн цагаан тагтаа мэт аашилсаар. Энэ хугацаанд дотоодын бизнес эрхлэгчид туйлдаж, эхнээсээ үүд хаалгаа барьсаар байна.
Б.Балжир