ОХУ-ын Санкт - Петербург хотноо зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Роснефть” компани манай “НИК” компанитай газрын тосны бүтээгдэхүүнийг таван жилээр нийлүүлэх гэрээг үзэглэлээ.
Энэхүү гэрээнд “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин, “НИК” компанийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар гарын үсэг зурсан бөгөөд энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байлцсан юм.
Энэхүү томоохон гэрээгээр нийт 1,3 тэрбум ам.долларын өртөг бүхий 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг энэ оны зургаадугаар сараас эхлэн 2019 оны тавдугаар сарыг хүртэл хугацаанд нийлүүлэхээр боллоо.
“Роснефть” компанийн хувьд нийлүүлэлтээ нэмэгдүүлэн ажилласнаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангахаар тооцоолж байгаа юм. Мөн “Гэрээг эцсийн хэрэглэгчидтэй шууд байгуулж байгаа нь талуудын хувьд гэрээний эдийн засгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ” хэмээн “Роснефть” компаниас онцолж байна.
Уг гэрээний талаар И.Сечин дүгнэж хэлэхдээ “Монгол улсын зах зээл цаашид нэлээд хэмжээгээр өсөн нэмэгдэх боломжтой. Иймээс “Роснефть” компани энэ зах зээлд баттай байр сууриа олж авах нь чухал юм. Үүнээс гадна “Роснефть” компани цаашид ч Монголын түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна” гэлээ.
Эх сурвалж: http://www.rosneft.com/news/pressrelease/240520148.html