Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдлээ. 16 яам, 19 сайдтай шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний ес нь УИХ-ын гишүүд. Дан болон давхар дээлтэй сайдууд улс төр, эдийн засаг, бизнес, гадаад харилцааны салбарт өөр өөрийн өнгө төрхийг бүтээжээ. GoGo.mn сайт Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан 19 сайдыг уншигч Танаа танилцуулж байна.

ХАМГИЙН АЗГҮЙ ЕРӨНХИЙ САЙД
Ч.Сайханбилэг улстөрчдийн дэмжлэг, эсэргүүцэл дундаас Ерөнхий сайдаар томилогдон гарч ирсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн Ерөнхий сайдын албан тушаалд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлж, намынхаа ҮЗХ-ны хурлаар явуулсан нууц санал хураалтаар Ч.Сайханбилэг 12 санал илүү авснаар Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх эрхийг намаасаа авсан билээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

У.ХҮРЭЛСҮХ ЭРГЭН ИРЛЭЭ
Улстөрөөс хэсэг хугацаанд чөлөө авсан Ухнаагийн Хүрэлсүх хоёр жилийн дараа эргэн ирлээ. МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг тэрбээр Шийдлийн Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд томилогдлоо. Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар УИХ-ын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, гэргийгээ аваад Австралийг зорьсон.

ИТГЭЖ БОЛОХ ХҮН
Шинээр томилогдсон сайдуудаас Монгол Улсын сайд М.Энхсайхан хариуцах яамгүй учир зарим гишүүний сонирхлыг татах шиг болов. Монгол Улсын сайд Төмөр зам, Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах, Тавантолгойн цахилгаан станцыг бариулах зэрэг мега төслүүдээ хариуцан ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татахад М.Энхсайхан сайдын үүрэг оролцоо хамгийн чухал байх аж.

УНАЖ, БОССОН УЛСТӨРЧ
Сангажавын Баярцогт улстөрчийн хувиар олон нийтэд танигдсан хүн. 25 насандаа Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн нь түүний улстөрийн карьерийн эхлэл байв. Түүнээс хойш УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй туршлагатай төрийн түшээ.

МАРГААН ДЭНСЭЛСЭН САЙДЫН СУУДАЛ
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын урилгаар Шийдлийн Засгийн газрын босго давж байгаа гэдгээ юуны өмнө Д.Дорлигжав шуудхан тунхагласан. “Ардчилсан намын дарга З.Энхболд нэлээдгүй хуулийг цэгцлэх шаардлагатай. Гарах гэж байгаа хуулиуд юу болохыг мэдэхгүй байгаа тул намайг цэгцэлж өгөхийг хүссэн. Би ч энэ саналыг хүлээж авсан.

“ЭСЭРГҮҮ” ГИШҮҮН “ЭСЭРГҮҮ” САЙД БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ
Ардчилсан намаас өөрийн байгуулсан Засгийн газраа хүчтэй шүүмжлэгч, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унахад гар бие оролцсон эсэргүү гишүүдийн нэг Раднаагийн Бурмаа Шийдлийн Засгийн газарт ороод суучихлаа. Тэрбээр өөрийн шүүмжилж байсан Шинэчлэлийн Засгийн газарт Монгол Улсын сайдын албан тушаал хашиж байсан Ч.Сайханбилэгийн удирдлаганд ажиллах болов.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР
"Япон боловсролтой" гэгддэг Л.Гантөмөр төрийн үргүй зардлыг хэмнэх, сайд нар, УИХ-ын гишүүдийн хэмжээгүй тансаглалыг таслан зогсоох зэрэг зөв зүйл ярьж улстөрд өөрийн зөв имижийг бүрдүүлж чадсан нэгэн. Тэрээр Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан дээр өөрийн фракцын талд бат зогссон гэнэ лээ. Энэ нь түүнийг сайдын суудлаа авч үлдэхэд ихээхэн дэм болсон гэх.

ШИНЭЧЛЭЛЭЭС ШИЙДЛИЙН ТАНХИМД ҮЛДСЭН С.ЭРДЭНЭ
Шинэчлэлийн Засгийн газрын танхимаас Шийдлийн танхимд шилжиж чадсан хоёрхон сайдын нэг. С.Эрдэнийг томилох үеэр түүнээс нэг ч гишүүн байцаалт авсангүй, нэг ч гишүүн захиас хэлээгүй. Цагаан морин жилийн хувьсгалаар Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны даргаар улс төрд хөл тавьсан түүний хувьд албан тушаалын карьер тасралтгүй өгсөх шатаар алхаж яваа.

ЭГЭЛ ЖИРИЙН ИНЖЕНЕРЭЭС АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД БОЛСОН Д.ЭРДЭНЭБАТ
Шийдлийн Засгийн газарт цоо шинэ нэг яам мэндэлсэн нь Аж үйлдвэрийн яам. Отгон яамыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат авч явна. Шулуухан, гүндүүгүй энэ хүн Багануурын уурхайгаас ажлын гараагаа эхэлжээ. Багануур дүүргийн Засаг дарга байсан түүнийг дүүргийнхэн андахгүй ч олон нийт төдийлэн мэдэхгүй.

Р.ЖИГЖИД: ЗАНГИАГҮЙ ЭР ХҮН НҮЦГЭН БАЙГААТАЙ АДИЛ
Уул уурхайн сайд Рэнцэндоогийн Жигжидийг дипломатч гэдгээр нь илүү мэддэг. Харин тэрээр МУИС-ийн Физикийн ангийг төгсөөд, үргэлжлүүлэн Японы нэхмэлийн дээд сургуулийг төгсчээ. Нэхмэлийн чиглэлээр "Говь" компанид дөрөвхөн жил ажилласан тэрбээр 1989 оноос Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтнээр ажиллах болсноор гадаад харилцааны салбар руу шилжжээ.

Д.ЗОРИГТ САЙД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ
УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт Эрчим хүчний сайдаар томилогдлоо. Өвөрхангай аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар хэл амтайхан гарч, 2013 онд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь баталгаажсан. Ардчилсан намын тулхтай гишүүдийн нэг тэрбээр сайдын албан тушаалд анх удаа сонгогдож буй юм.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙДЫН ХАМГИЙН ТОМ СОРИЛТ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн ажиллахаар болсон. Тэрээр гадаад харилцааны салбарт шинэ хүн биш. 2009 оноос хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад харилцааны бодлогын зөвлөхөөр ажиллаж эхлэхээс өмнө Л.Пүрэвсүрэн Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан юм. Тэгэхээр түүнд ажилтайгаа, хүмүүстэйгээ танилцана гэж цаг алдах шаардлага байхгүй.

ТАНИГДАЖ АМЖААГҮЙ УЛСТӨРЧ
Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Сангийн сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хоёр жилийнхээ хувиар ард түмэнд төдийлэн танигдаж амжаагүй. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга, мөн аймгийн Санхүү, эдийн засгийн газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажилладаг.

С.ЧИНЗОРИГ УИХ-Д БҮДЭРСЭН Ч ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ ЧАДЛАА
Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавын ажлыг МАН-ын гишүүн С.Чинзориг хүлээн авлаа. Тэрээр Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар олон жил ажилласан тул одоо сайдаар ажиллах боломжтой, өлхөн аваад явах хүн гэж МАН-аас тодорхойлсон юм. Бид түүнийг 2012 оны сонгуулийн маргаанаар нь сайн мэднэ. Тэрээр Өвөрхангай аймгаас Н.Төмөрхүүгийн хамт нэр дэвшиж, ялалт байгуулсан ч гишүүний тангаргаа өргөж чадаагүй.

САЙДЫН СЭНТИЙГЭЭС САЛДАГГҮЙ Д.ЦОГТБААТАР
Сүүлийн жилүүдэд МАН-ын урдаа барьдаг болсон шилдэг залуу боловсон хүчин. Москва хотын олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн үндэсний их сургуулийг төгссөн нь түүнийг илтгэх биз. Гадаад харилцааны мэргэжилтэй, дипломатч энэ залууг МАН салбар, салбарын толгойд эргэлзэхгүйгээр зүтгүүлж томилчихоод байдаг уламжлалтай.

Н.ТӨМӨРХҮҮ УБТЗ-ЫН МОНГОЛЫН ТАЛЫН ХУВИЙГ 51 БОЛГОЖ ЧАДАХ УУ?
МАНАН-2-т нэгдсэн МАН-ынхан Шийдлийн засгийн газарт Н.Төмөрхүүг хавчуулав. Тэрбээр хувьдаа "Өндөр Буянт холдинг" хэмээх барилгын компанитай тул ашиг сонирхлын зөрчилтэй сайд оруулж ирлээ, 2012 онд Өвөрхангайгаас сонгуульд өрсөлдсөн ч ялагдчихаад одоо гомдлоо нэхэж явна уу гэх шүүмжлэл чуулганы танхимаас сонсогдож байв.

Д.ОЮУНХОРОЛ САЙДЫН СУУДЛЫГ "ГУЯДАЖ" АВАВ УУ
УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож буй МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг. Отгонтэнгэр хайрханаа шүтээн болгосон Завханчууд Д.Оюунхорол гишүүнээ ёстой л ногоон гэрлээр УИХ-д илгээдэг. Улс төрд хөл тавьсан түүх нь бас л сонин. 1996 онд намаа ялагдчихаад байхад гишүүнээр элссэн гэдэг. “Манай намын цагаан байшингийн үүд хаалгаар орж гардаг хүнийх нь тоо нэлээд цөөрчихсөн сонин үед би МАХН-ыг сонгож байсан.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖИЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Шийдлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсийг сайд болгоно хэмээн ярьж байгаад тэс хөндлөнгийн хүнийг томилсон яамдын нэг энэ. Одоогийн МАН-ыг МАХН нэртэй байхад нь элсэн, 2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жил ажилласан.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМАНД ШИНЭДЭХГҮЙ САЙД
Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн Дипломатын академи тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Профессор, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой, Эдийн засгийн ухааны доктор. Энэ бүхнээс харахад боловсрол болон мэргэжлийн хувьд ч хэзээнээс л салбар бүрт л хүчин зүтгэж сайн мууг нь үзчихсэн нөхөр.