-Орхон аймгаас мэдээлж байна-
Орхон аймаг шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 15 сая төгрөгийг төсөвлөжээ. Шинэ оноо угтах үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 16.00 цагаас эхэлж оюутны хотхон шалгаруулах үйл ажиллагаа, багт наадам, 20.00-22.00 цагт баярын цэнгүүн, 22.00 цагаас ёслолын буудлага хийх юм байна.
Арванхоёрдугаар сар гарсан энэ өдрүүдэд аж ахуй нэгжүүд хамт олноороо шинэ жилийнхээ баяраа тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ үеэр иргэд архи, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж биеэ хянах чадваргүй болж хөл гараа хөлдөөх буюу амь насаа алдах эрсдэлтэй тулгардаг.
Тиймээс Орхон аймгийн удирдлагууд “Архигүй шинэ жил тэмдэглэх” уриалга гаргасан байна.