“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал асан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын улсын байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж, Д.Одонтуяа нарт холбогдох хэргийг давж заалдах шатны IX шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
А.Шоовдор, Д.Наранчимэг нар тус компанийн нэр дээр гаалийн хяналтын талбайд ирсэн 79680 кг ган хавтанг улсын орлогод хураалгахгүйн тулд дээрх гурван гаалийн байцаагчид таван сая төгрөгийн хахууль өгсөн, хуурамч баримт үйлдэн төрийн өмчит компанийн 60 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон юм.
Харин гаалийн байцаагч нар таван сая төгрөгийг нь хувааж авсан нь тогтоогджээ. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх А.Шоовдорт дөрвөн жил зургаан сар, Д.Наранцэцэгт гурван жил зургаан сар, гаалийн гурван байцаагчид нэг жил хоёр сар хорих ял шийтгэсэн юм.
Г.Равжаа