ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ.
Үүнд,
- Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
- Наймдугаар сарын 6-нд Шинэ-Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
- Сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан 5 хүний шинжилгээ,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ сөрөг гарлаа.
Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 297, үүнээс эдгэрсэн 269, сувилалд ажиглалтад байгаа 47, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна.
Түүнчлэн ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүн байна. Үүнээс 65-аас дээш насны астма болон чихрийн шижинтэй 2 хүний биеийн байдал хүндэвтэр байгааг хэллээ.