Германы кино салбарт ажиллаж амжилттай яваа монгол бүсгүй Г.Ариунболорыг энэ удаагийн ярилцлагадаа урилаа. Тэрээр “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ энэ жилийн Калифорнийн Палм Спрингсийн Күйн Палм кино наадмаас Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг авчээ. Өдгөө Германы "Agentur Nielsen" агентлагийн жүжигчнээр ажилладаг түүнийг монголчууд “Дурлалын гэмт хэрэг” МУСК-нд тоглосноор нь сайн мэднэ.
- Таныг “Дурлалын гэмт хэрэг” УСК-нд тоглосноор монголчууд илүүтэй мэднэ. Энэхүү кинонд тоглосноос хойш ямар уран бүтээлүүд дээр ажилласан болон гаргасан амжилтуудаасаа дурдвал?
- 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” Монголын уран сайхны кинонд тоглосноосоо хойш Германд би 25 орчим том, жижиг дүрүүд дээр ажиллажээ. Түүнээс гадна сурталчилгаа, жүжигт тоглосон. Тиймээс ойролцоогоор 30-аад бүтээлд ажилласан гэж хэлж болно. Тэдгээрээс онцолвол хамгийн сүүлд 2019 онд Германы Netflix-ийн “Transatlantic 473” кинонд жижиг дүр бүтээсэн. Мөн онд “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ Калифорнийн Палм Спрингсийн Кюн Палм кино наадмаас (Queen Palm Filmfest - Palm Springs, California) Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Энэхүү кино маань олон улсын кино наадмуудад багагүй амжилт гаргаж Рэмигийн 53 дахь удаагийн кино наадмын Шилдэг киногоор шалгарсан.
- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Би голдуу Германы телевизүүдийн уран бүтээлд ажилладаг. Ихэнх телевиз өөрсдөө олон ангит кино бүтээдэг ба тэр дундаа гэмт хэргийн төрлийн кино зонхилдог. Тиймээс энэ төрлийн кинонуудад эмч, тагнуулч гэх мэт дүрийг бүтээсэн. Миний амьдардаг Франкфурт хотын телевизийн олон ангит “Contactless” кинонд саяхан дүр бүтээсэн нь миний хувьд телевизийн олон ангит киноны анхны гол дүр болсон. Ер нь Германы кино урлагийн салбарт ази төрхтэй жүжигчинд гол дүр тэр бүр олдоод байдаггүй. Тиймээс уг кинонд гол дүр бүтээсэндээ би маш их баяртай байгаа.
- Таныг алдарт жүжигчин Мадс Миккельсентэй хамт авахуулсан саяхны зургийг харсан. Түүнтэй хамтарч уран бүтээл дээр ажиллаж байна уу?
- Миний хувьд Германы “Agentur Nielsen” агентлагт харьяалагддаг. Агентлагаас маань надад санал болгосон дүрийг бүтээдэг гэсэн үг. Тэгээд сүүлд Карлсберг шар айрагны сурталчилгаанд Дани улсын төдийгүй “Ханнибал”, “Жэймс Бонд” гэх кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлхийд алдартай жүжигчин Мадс Миккельсентэй хамт тоглох завшаан олдсон.
Данийн алдарт Карлсберг шар айраг нь өөрийн улсдаа нэртэй ч үүнийг олон улсад тэр дундаа азийн зах зээлд гаргах маркетингийн шаардлагаар ази төрхтэй жүжигчин тоглуулах рекламын саналыг надад тавьсан юм. Харин жүжигчин Мадс Миккельсен өөрөө тус брэндийн нүүр царайгаар арав гаруй жил ажилласан юм билээ. Тус рекламыг азийн томоохон улсуудад гаргахаар төлөвлөж байгаа ба зураг авалт саяхан хийгдсэн болохоор реклам олон нийтэд хараахан цацагдаагүй байна.
Ер нь жүжигчдийн хувьд сурталчилгаанд тоглох санал багагүй авдаг. Бага хугацаанд чамлахааргүй орлого олох боломжтой учраас сурталчилгааны саналаас тэр бүр татгалзаад байдаггүй юм. (инээв) Мөн саяхан Мерседес Бенз загварын хараахан худалдаанд гараагүй байгаа шинэ загварын автомашины рекламд тоглосон.
Түүний тоглосон AKKA технологийн компанийн сурталчилгаа
Германы принтер үйлдвэрлэгч “Koenig & Bauer” брэндийн сурталчилгаа
- Та Германы “Agentur Nielsen” агентлагт харьяалагдаад хэр удаж байна вэ?
- “Agentur Nielsen” агентлагт харьяалагдаад гурав дахь жилээ болж байна. Түүнээс өмнө сургуулиа төгсөөд Берлиний “Friends Connection” хэмээх агентлагт харьяалагддаг байсан. Тус агентлаг нь ихэвчлэн гадаад дүр төрхтэй жүжигчдийг гишүүнчлэлээр авдаг юм. Энэхүү агентлагт би долоон жилийн хугацаанд харьяалагдаж байсан ч миний карьерт төдийлөн сайнаар нөлөөлөхгүй байсан учраас сольж Австрийн Вена хотоос гаралтай “Agentur Nielsen” агентлагийг сонгосон юм. Энэ нь Европт төдийгүй Германдаа хамгийн анхны бөгөөд туршлагатай агентлагуудын тоонд зүй ёсоор ордог.
Би эндээ ажлаа амжилттай хийгээд явж байхад Монголын уран бүтээлд ажиллах боломж олон гарах байх гэдэгт итгэлтэй байдаг.
- Берлин хотын кино драмын сургуульд элсэхдээ Монгол дуу дуулаад тэнцэж байсан гэж сонссон. Чухам ямар дуу дуулж байсан гэх мэт тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
- Би тухайн үед Берлинд амьдардаг үеийн монгол охидтой их найзалдаг байсан. Бид хамтдаа Гала хамтлагийн дуунуудыг их дуулдаг байлаа. Одоо санаж байгаагаар, би Гала хамтлагийн “Хөвгүүн” дууг дуулсан санагддаг юм. Ямартай ч шалгалт өгөхөөр шүүгч багш нарын өмнө гараад сандарч мэгдэлгүй хийнэ гэсэн бүх зүйлээ сайн хийгээд гарсан. Дунд сургуульд байхдаа бүжгийн дугуйланд явж, бүжгийн тэмцээн болон Германы Азийн миссийн тэмцээнд түрүүлж байсан гээд олны өмнө гарахдаа багагүй туршлага хуримтлуулсан, өөртөө маш их итгэлтэй байсан учраас сандарч тэвдэлгүй, үзүүлбэрүүдээ амжилттай үзүүлээд тэнцэж билээ.
Түүний тоглосон "Kontaktless" киноны нэгдүгээр ангийн хэсгээс...
- Монгол кинонд тоглох санал дахин ирж байна уу? Ер нь монгол уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөө бий юу?
Хааяа ирдэг. Гэвч тухайн үед өөрийн продакшндаа ажиллаж таардаг эсвэл хуваарийн дагуу өөр ажилтай минь давхцдаг юм. Хамгийн сүүлд Фантастик продакшнаас санал ирсэн. Тухайн үед Франкфуртын театрын жүжигт дүр бүтээгээд ид бэлтгэлтэй байсан учраас би аргагүйн эрхэнд татгалзсан. Манай монголчууд аливаа ажлыг бага зэрэг тулгаж хэлдэг юм шиг санагддаг. (инээв) Эндээ төлөвлөсөн ажилтай учраас шууд орхиод явчих боломжгүй. Хэрэв надад эрт хэлсэн бол ажлаа зохицуулаад хамтарч ажиллах хүсэл маш их байсан. Тэгж чадаагүйдээ бага зэрэг харамссан. (инээв) Учир нь энэ цаг үед Монголын хамгийн чадварлаг, уран бүтээлч хамт олон бол Фантастик продакшн шүү дээ. Ямартай ч би эндээ ажлаа амжилттай хийгээд явж байхад Монголын уран бүтээлд ажиллах боломж олон гарах байх гэдэгт итгэлтэй байдаг.
- Хамгийн сүүлд Монголдоо хэзээ ирсэн бэ? Хааяа нутгаа санах үе бий юу? Монголд ирэхээрээ хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
- Би хамгийн сүүлд 2018 онд нөхөртэйгөө хамт нутагтаа очсон. Тэр үед нөхөр маань анх удаа Монголд очсон юм. Эх орондоо очиход надад маш сайхан байсан. Би Монголд очоод хамгийн түрүүнд хамаатныхаа ах эгч нарынхаа хамтаар эмээгийндээ очдог уламжлалтай. Нэг үгээр бид бөөндөө цуглан, би авчирсан бэлэг сэлтээ хүмүүст тараан, эмээдээ үнсүүлдэг дээ. Түүний дараагаар Монголынхоо аль зүг рүү аялах эсэхээ ярилцаж шийддэг.
- Таны гэр бүлийн хүн Монголд анх удаа ирсэн сэтгэгдэл ямар байсан бол?
- Манай хүн өөрөө Албани гаралтай. Гурван настай байхдаа Германд ирсэн. Албани улс нэгэн цаг үед хаагдмал, хуучин социалист улс байсан. Тэгээд анх Монголд ирэхэд яг л Албани шиг санагдсан гэсэн. Социализмын үеэ өнгөрөөгөөд орчин үе рүү шилжсэн ч хуучны барилга байгууламж мэр сэр байгааг хараад тэгж санагдсан байж магадгүй юм. Эх орондоо ирсэн мэт их л дотно санагдсан гэсэн.
Хүн хэдэн ч настай байсан суралцах ёстой гэж боддог. Ингэснээр тэс өөр нэгэн болохгүй ч гэсэн хүн суралцсанаар өөрийгөө улам илүү сайжруулах боломжтой байдаг.
- Таны нөхрийг найруулагч гэж сонссон. Тиймээс мэргэжлийн хувьд нөхрөөсөө суралцах, зөвлөгөө авах тохиолдол их байдаг байх?
- Тийм шүү, нөхөр маань миний хамгийн сайн зөвлөгч гэж хэлж болно. Бүхий л зүйлд тусална. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг үг байдаг даа. (инээв) Нөхөр маань кино зохиол бичдэг, кино драмын сургуулийн багш хүн. Зөвхөн би л юм асуугаад байх биш нөхөр маань хааяа бас жүжиглэлтийн талаар надаас зөвлөгөө авч, зохиолын харилцан яриан дээрээ санал авдаг. Зохиолоо уран яруу найруулахдаа их сайн ба тэр тал дээр нь ч мөн би нөхрөөсөө суралцсаар байна. Тиймдээ би өөрөө бие даан хэд хэдэн богино хэмжээний кино зохиол бичиж дуусгаад одоо уран сайхны киноны зохиол бичиж эхлээд байна.
- Жүжигчин хүнд мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүн талаасаа ямар зан чанар, чадвар байх ёстой гэж боддог вэ?
- Хүн хэдэн ч настай байсан суралцах ёстой гэж боддог. Ингэснээр тэс өөр нэгэн болохгүй ч гэсэн хүн суралцсанаар өөрийгөө улам илүү сайжруулах боломжтой байдаг. Хүн өөрөө амьдралаас суралцахаас гадна өөрийгөө зориуд сорьж суралцах ёстой гэж боддог. Жишээ нь би жүжигчин болчихлоо гээд зогсчих биш, хаана ямар сургалт байна, шинээр гарсан ямар техникийг эзэмшиж болох вэ гээд өөрийгөө илүү боловсронгуй болгох зүйлсийг үргэлж эрэлхийлж байх ёстой мэт санагддаг. Тэр бүрт мэдээж санхүүгийн шаардлага гарах ба өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах мөнгөн хөрөнгийг хуримтлуулж, түүнийгээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй.
Мөн хамгийн чухал чадвар бол тууштай байх юм. Хүний амьдралын зам мэдээж нэг шугамд хэзээ ч байхгүй. Дээшлэх доошлох, унаж босох үе хэзээд гарна. Тэр болгон дээр нь шантраад байж болохгүй. Харин үүний оронд түр зогсолт хийж амраад цаашаа явах итгэлээ алдаж болохгүй, тууштай байх хэрэгтэй. Тэгж байж л хүн амжилтад хүрнэ. Амжилтад хүрч болохгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хүн бүр хүсээд, тууштай байж, бага багаар ахисаар амжилтад хүрч болно. Харин мэдээж дунд нь зогсоод шантарсан хүн л амжилтад хүрэхгүй нь тодорхой.
"ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДСЭНЭЭСЭЭ ХОЙШ АЗИ ХЭМЭЭН ГАДУУРХАХ ҮЗЭЛ БОДОЛТОЙ БИ ТЭМЦСЭЭР ИРСЭН"
- Германд азиудыг гадуурхах үзэгдэл хэр түгээмэл вэ? Таныг ажлаа хийж байхад энэ төрлийн бэрхшээл тулгарч байв уу?
- Би анх Герман Улсын Драмын сургуульд шалгалт өгөхдөө тайзны жүжигчний ангид элсэх хүсэлтэй байсан юм. Гэтэл “Ази төрхтэй сонгодог дүр байдаггүй. Тиймээс чамд Германы том тайзан дээр гарах боломж гарахгүй. Чамд зөвхөн кино драмын салбарт л ирээдүй бий” гэж хэлээд намайг илтэд тэнцүүлээгүй. Нэг үгээр “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд хэзээ ч тоглохгүй гэсэн дүгнэлт хийчихэж байгаа юм. Жүжигчин болохоор шийдсэнээсээ хойш энэ мэт үзэл бодолтой би тэмцсээр ирсэн. Дараа нь кино уран бүтээл дээр ажиллахад дүр санал болгох үед сөрөг хандлага ажиглагддаг байлаа. Жишээ нь, цэвэрлэгч, хүүхэд асрагч эсвэл герман хэлээр ярьж чаддаггүй хүн гэх мэт дүрийн санал тавьж байсан.
Германд жилд 850-900 гаруй кино уран бүтээл хийгддэг ба үүний дунджаар 150 нь уран сайхны кино, үлдсэн нь телевизийн уран бүтээлүүд байдаг. Мөн 15-20 мянган жүжигчинтэй гэсэн статистик тоо бий.
Гэхдээ би Германд байдаг хэвшмэл ойлголт болсон дүрийг бүтээхийг хүсээгүй мөн анхнаасаа чанартай дүр бүтээхийг зорьж, өөрөө өөртөө тодорхой босго тавьсан учраас эдгээр дүрийн саналыг хүлээн авдаггүй. Энэ маань ч хуучин агентлагаасаа гарах шалтгаан болсон. Учир нь намайг хүсээгүй дүрд минь хэт их шахдаг байсан. Жүжигчин хүн ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, өөрийн гэсэн зарчимтай байх ёстой гэж боддог. Би жүжигчний мэргэжлээр арав гаруй жил ажиллаж байна. Анх өөрийн сэтгэл хөдлөлөөр аливаад ханддаг байсан ч хожим энэ нь маш буруу зүйл гэдгийг ухаарсан.

Монголчууд жүжигчин авалтын эхэнд хэлэх үгээ гүйлгэж нэг хараад л дүрдээ маш сайн орж жүжиглэдэг нь монгол хүний юмыг хурдан ойлгож хүлээн авч чаддаг өөрийнх нь онцлог юм болов уу гэж боддог.
Германы жүжигчдийн нийгэмлэг гэж байдаг. Би тус нийгэмлэгтээ сүүлийн хоёр жил маш идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байна. Манай жүжигчдийн нийгэмлэгт 8000 гаруй жүжигчин харьяалагддаг ба бүсчлэлээрээ дөрвөн хэсэгт хуваагддаг. Миний хувьд 2018 оноос эхлэн Германы Франкфуртын Хэйсэн салбарын жүжигчдийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Ингэхдээ би нийгэмлэгийнхээ подкастыг хөтөлж, жүжигчдэд хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэдэг. Цаашлаад нийгэмлэгтээ дүр хувиарлалтын шударга байдлыг бий болгох, Германд өссөн гадаад жүжигчдийг германчуудтай адил тэгш оролцоотой байхад чиглэсэн ажлуудыг хийхийг зорьдог. ХБНГУ-ын 40 хувь нь гадаад гаралтай гэгддэг. Харин Германы ямар ч телевизэд энэхүү 40 хувийн хүмүүсээс гаргадаггүй. Тиймээс нийгэмлэгтээ би жүжигчдийн тэгш эрхийн төлөө багагүй тэмцдэг.
Түүний тоглосон Kontaktless киноны хоёрдугаар ангийн хэсгээс...
- Та Монголын сүүлийн үеийн кинонуудыг зорьж, судалж үздэг үү? Гадны кино зах зээлийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монголын кино урлагийн салбарыг хэрхэн дүгнэх вэ?
- Монголд шинээр гарч байгаа кино бүрийг үздэггүй. Харин дотны хүмүүсийнхээ зөвлөсөн киног үзэхийг хичээдэг. Хамгийн сүүлд жүжигчин Н.Ялалтын тоглосон, Д.Бямбасүрэн найруулагчийн бүтээл “Veins of the World” (Алтан судал) киног үзсэн. Надад маш их таалагдсан. Зохиол, зураг авалт, жүжигчдийн ур чадвар гээд бүх зүйл нь сайн уран бүтээл болсон байна лээ.
- Та Герман улсад амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрүүлсэн. Тус улсын амьдралын хэв маяг (онцлог), хүмүүсийн хандлагын талаар сонирхуулбал?
- Баруун, зүүн Герман хэмээн хоёр хуваагддаг. Хоёрдугаар дайны дараа Америк болон Оросууд хуваан эзлээд авчихсан. Зүүн Германд байсан оросууд багагүй хүн амаа алдсан болохоор германчуудад хатуу, ширүүн ханддаг байсан. Мөн коммунист системтэй байв. Харин Баруун Германд демократ системтэй байсан учраас баруун зүүн Германы хоорондоо зан төлвийн хувьд маш ялгаатай байдаг. Миний амьдардаг байсан Берлин хот зүүн Германд хамаарагддаг байсан учраас хэт үндсэрхэг үзэлтэй, гадныханд тийм ч сайн ханддаггүй, амьдралын түвшин, авдаг цалин нь баруун германчуудыг бодоход доогуур түвшинд байдаг. Миний хувьд баруун Германд харьяалагддаг Франкфурт хотод сүүлийн найман жил амьдрахдаа баруун зүүний ялгааг маш их мэдэрч байна. Баруун Германд үндсэрхэг үзэл гаргаж, гадныхныг гадуурхаад байхгүй. Тиймдээ ч энд гадныхан их байдаг.
Зөвхөн эцсийн зорилгоо Холливуд хэмээн тодорхойлбол энэ нь эргээд надад дарамт болно. Гэхдээ миний өнөөдрийн хөдөлмөр магадгүй Холливуд өөд хөтлөхийг үгүйсгэхгүй.
- Тэгвэл Монгол жүжигчид, Герман жүжигчдийн ур чадварын онцлогууд юу байдаг гэж та боддог вэ?
- Герман жүжигчид жижигхэн зүйлд ч маш их ач холбогдол өгдөг. Жишээ нь маш жижиг дүрд ч 14 хоногийн өмнөөс яс бэлддэг. Харин монголчууд зураг авалтын эхэнд хэлэх үгээ гүйлгэж нэг хараад л дүрдээ маш сайн орж жүжиглэдэг. Энэ нь монгол хүний юмыг хурдан ойлгож хүлээн авч чаддаг өөрийнх нь онцлог юм болов уу гэж боддог. Нэг үгээр аливаад маш хурдан дасан зохицож, хөрвөх чадвартай гэсэн үг.
- Ирээдүйд таны хийхээр төлөвлөж байгаа зүйлс юу байна вэ?
- Би цаашдаа кино найруулагчаар ажиллах сонирхолтой байгаа. Тэр дундаа өөрийн зохиолуудаараа кино бүтээл хийх талаар бодож байна. Кино салбарт зөвхөн жүжигчин ч биш, өөрийн хийж чадах зүйлсийг туршиж үзье гэж төлөвлөсөн. Жүжигчний хувьд олон гол дүр дээр ажиллан, гадаад хүн гэхээр л заавал туслах дүр бүтээхгүй, гол дүр бүтээж чадна гэдгийг харуулахыг зорьж байна. Би багадаа бусад жүжигчдийн л адил Холливудын алдарт жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ мэргэжил, ажлын туршлага хуримтлуулах тусам бодит амьдралтай ойр бодолтой болсон гэх үү дээ. Хэрэв би энэ эрчээрээ тууштай, хичээж ажиллавал Холливуд хүрэх замнал маань нээлттэй байх хэмээн итгэдэг. Түүнээс биш зөвхөн эцсийн зорилгоо Холливуд хэмээн тодорхойлбол энэ нь эргээд надад дарамт болчихно. Тиймээс миний өнөөдрийн хөдөлмөр магадгүй Холливуд өөд хөтлөхийг үгүйсгэхгүй.
- Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Инстаграм хаяг: Ariana Gansuh
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Ariana.Gansuh/
Ютүб суваг: Drama Queen Monologues