Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн бөгөөд тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буйгаар одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко 80.23 хувийн санал авчээ. СЕХ-ноос албан ёсоор саналын дүнг эцэслэн зарлаагүй ч гэсэн сонгуулийн үр дүнд өөрчлөлт орохгүй нь тодорхой болсон гэв.
Ийнхүү 1994 оноос хойш төрийн эрх барьж буй Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой боллоо.
"Александр Лукашенко получил 80,23 хувийн санал, харин түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская - 9,90 хувийн санал авсан" гэж Беларусийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Лидия Ермошина хэллээ.
Түүнчлэн бусад өрсөлдөгч нар болох Анна Канопацкая 1,68 хувийн санал, Сергей Черечень 1,13 хувийн санал, Андрей Дмитриев 1,04 хувийн санал тус тус авсан байна. Харин Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт иргэдийн 6,02 хувь нь аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй байна.
Ийнхүү Лукашенка ерөнхийлөгчөөр дахин сонгогдох нь тодорхой болсны дараа бусад улсын төрийн тэргүүнүүд түүнд баяр хүргэж эхэллээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар Лукашенкод баяр хүргэсэн талаар ТАСС агентлаг дамжууллаа.
ЛУКАШЕНКО ХҮҮГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХЫН ТУЛД ДАХИН 20 ЖИЛ БЕЛАРУСИЙГ УДИРДАНА
Тэрээр зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байгаа нь энэ юм. 1994 оны долдугаар сарын 20-ноос хойш Беларусийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Лукашенког “Европын дарангуйлагч” хэмээн нэрлэдэг. Учир нь, 26 жилийн турш сонгуульд ялж, өөртөө эрх мэдлийг бий болгож чадсан гэж үздэг.
Лукашенкогийн төр барих хүсэл 20 гаруй жил үргэлжлэх бололтой. Учир нь, тэрээр өөрийн бага хүү Николайг залгамжлагчаа болгохоор бэлдэж буй юм. Беларусийн Үндсэн хуульд 35-аас дээш насны хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй бөгөөд үүрэгт албан тушаалын хугацаа нь таван жил, хэдэн ч удаа сонгогдож болно хэмээн заасан байдаг.
Харин "Беларусийн ирээдүйн удирдагч" Лукашенкогийн бага хүү Николай өдгөө дөнгөж 16 настай юм. Тэгэхээр Лукашенко хүүгээ Ерөнхийлөгч болгох хүртлээ буюу дахин 20 жил төр барих шаардлагатай болж байгаа юм. Өдгөө тэрээр 65 настай билээ.