Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу харьяа байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шалгалт хийлээ.
Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 19, төрийн албаны тангараг өргөсөн 16, тангараг өргөөгүй 3 албан хаагч ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцан, газар дээр нь ажиллалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ны өдрийн А/631 дүгээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоо болон сургалт, мэдэллийн төвүүдийн байршлыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 35 орон тоо батлагдсанаас 9 орон тоо дутуу, үүнээс 4 байгаль хамгаалагчийн сул орон тоонд нөөцөд байгаа иргэдээс авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 19, төрийн албаны тангараг өргөсөн 16, тангараг өргөөгүй 3 албан хаагч ажиллаж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан батлагдсан журмууд болон Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын дагуу албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалинг шинэчлэн тогтоосон байна.
Ажлын хэсэг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлтийн уялдаа, суурь түвшин, шалгуур үзүүлэлтийн талаар арга зүйн зөвлөмж өгч, шалгалтын танилцуулга, мэдээг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
Эх сурвалж: БОАЖЯ